2013.12.04

Баруун аймгийнхан бүсийн нэмэгдэлд анхаарал хандуулах хэрэгтэйг санууллаа

МАН-ын Удирдах зөвлөлийн 21 гишүүн намынхаа 27 дугаар Их хурлын шийдвэр, бодлого үр дүнг сурталчилахаар 21 аймагт ажиллаж байгаа.

Гишүүд хөдөө орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга нартайгаа хамтран бүсчилэн ажиллаж байгаа бөгөөд Баруун  бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар  ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт ажилласан юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан, С.Бямбацогт, Ц.Дашдорж болон МАН-ын намын байгуулалт, стра­теги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа нарын бүрэл­дэ­хүүнтэй ажлын хэсэг дээрх аймгуудад ажиллаж байгаа юм. Хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнх­бат эхлүүллээ. Тэрбээр, намынхаа Их хурлын шийд­вэр, намын шинэ удирдлага бүтэц бүрэлдэхүүнийг та­нил­цуулав.

Тодруулбал, МАН-ын 27 дугаар их хурал шат шатны сонгуульд ялагдал хүлээсний дараа тус намд ши­нэчлэлийн уур амьсгал хүчтэй илэрсэн. Тийм ч учраас энэ удаагийн Их хурал УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанд дүн шинжилгээ хийсэн, цаашдын зорилго зорилтуудаа тодорхойлсон шинэчлэлийн хурал болж чадлаа гэдгийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга хуралдааны эхэнд хэлж байлаа. Мөн намын шинэчлэлийг гурван зүйл дээр тулгуурлан хийсэн гэв. 

Нэгдүгээрт бодлогын шинэч­лэл, хоёрдугаарт хүний нөөц, бүтэц зохион байгуулалтын шинэчлэл, гу­равдугаарт үйл ажиллагааны шинэчлэл хийсэн гэдгийг он­цолж байлаа. Түүнчлэн намын Удир­дах зөвлөлийн гишүүдийн тоо цөөрснөөс гадна Удирдах зөв­лөлдөө ихэвчлэн өндөр бо­ловсрол эзэмшсэн залуусыг оруулж, цомхон чадварлаг баг бүр­­дүүлж чаджээ.

Өөрөөр хэлбэл, Удир­­дах зөвлөлийн 73 хувь нь 45-аас доош насны залуус, 25 хувь нь эмэг­тэйчүүд, 60 хувь нь гадаадын өн­дөр хөгжилтэй орнуудад их дээд сургууль боловсрол эзэмш­сэн гэдгийн онцлов. Үүнээс гад­на сүүлийн үед хамгийн их шүүмжлэлд өртөөд байсан на­мын дээд удирдлагууд жирийн дэм­жигч гишүүдийн үгийг сонс­доггүй гэсэн шүүмжлэлийг засч долоо хоног бүр тэдэнтэй уул­заж байгаа хэмээлээ. МАН түү­хэн, шинэчлэлийн хурлаа хийж “ги­шүүн төв”-тэй намынхаа үүр­гийг биелүүлж эхэлсэн талаар хэлж бай­лаа.