МАН-ын “гишүүн төв”-тэй нам болох эрхэм зорилго нь хонгорчуудад таалагдав
Өвөрхангай аймгийн Хайрхан­ду­лаан суманд
2013.12.04

МАН-ын “гишүүн төв”-тэй нам болох эрхэм зорилго нь хонгорчуудад таалагдав

Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэгээр ах­луулсан МАН-ын 27 дугаар Их хурлын шийдвэрийг ард тү­мэн танилцуулах ажлын хэсэг то­ми­лолтын хоёр дахь өдрөө Баян­хонгор аймагт ажиллаж бай­на.

Томилолтын хоёр дахь өд­рийн өг­лөө ажлын хэсгийн бүрэлдэ­хүүн Өвөрхангай аймгийн Хайрхан­ду­лаан суманд ажиллаж, нутгийн ир­гэд­тэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Баянхонгор аймагт аж­лын хэсгийн бүрэлдэхүүн уул­залтын хугацаанаасаа хагас цаг хо­цорч ирсэн ч нутгийн иргэд аль хэдийнэ танхим дүүртэл цуг­лаад хонгор нутгаас УИХ-д сууж байсан, МАН-ын Ерөнхий на­рийн бич­гийн дарга асан Г.Зандан­ша­тартай уулзаж, хууч хөө­рөн “уйдах завгүй” сууцгааж байв.

Намын гишүүдийн иргэдтэй уул­зах уулзалт 14.00 цагт тус аймгийн на­мын хорооны дарга өнгөрсөн Их хурлаар Баянхонгор аймгаас хэч­нээн төлөөлөгч сонгогдож, Ба­га хурлын гишүүнээр хэдэн хүн үлд­сэн талаар танилцуулснаар эхэл­лээ. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

МАН-ын 27 ду­гаар Их хурал намын шинэч­лэ­­­лийн олон чухал асуудлаар ажил хэрэгч санал шүүмжлэл, ил тод нээлттэй хэлэлцүүлэг өр­нүүлэн нэгдсэн шийдэлд хүрч амжилттай өндөрлөлөө. На­мын 27 дугаар Их хурал шинэч­лэ­лийн эв нэгдлийн Их хурал болж, намын цаашдын үйл ажил­лагааны чиглэл, хандлага ар­га барилыг тодорхойлсноороо чу­хал ач холбогдолтой болсон. Үүгээрээ ч онцлог болж чад­лаа.

Намын Их хуралд орсон ги­шүүдийн 22.7 хувь нь 18-35 нас­ны, 39.6 хувь нь 35-45 насны, 31 хувь нь 46-60 насны ах­ма­дууд оролцож, залуу, дунд, ах­мад үеийн харилцааг нягт б­а­рим­талж чадлаа. Гурван сал­бар хуралдаанаар бид олон асууд­лыг хэлэлцлээ. Нээлттэй болж чадаагүй, мэдээлэл хомс бай­сан талаар иргэд шүүмжилж бай­на.

Тийм зүйл байгаагүй. Бид бүх талаар нээлттэй ажил­ла­­сан. Намын дүрмийг шинэч­лэх салбар хуралдаан маш олон давуу талуудыг тусгаж өг­сөн шинэ дүрэм баталлаа. Бид ха­риуц­­лагын асуудлыг илүү тодор­хой болгосон. Ингэс­нээр намын анхан шатанд ажилладдаггүй атлаа, дарга цэрэг болж, на­мын гишүүдийн төлөөлөл болж ажиллаж байгаа хүмүүст ха­риуц­лага тооцно. Хүлээлт үүс­гээд байсан 106 дүрмийн үг үс­гийн алдаа агуулгыг нягталж, ши­нэ­чиллээ.

Эмэгтэйчүүдийн харь­цааг тусгаж, Удирдах зөв­лөл, намын дотоод бүтцийг ха­риу­цах хэлтэс, газрын дарга бо­лон Бага хурлын гишүүдээр чам­гүй олон эмэгтэйчүүдийг то­­мил­сон. Мөн МАН-аас улс ор­ны хөгжилд анхаарал хан­дуулж, бидний зүгээс нөлөө­лөх олон арга хэмжээг авч хэрэг­жүүл­сэн. Энэ мэт маш олон давуу талтай хурал боллоо. На­мын дэргэдэх бодлогын зөвлөл ажил­лаж эхэлнэ. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дар­гын томилгоо нээлттэй, ил тод шу­дарга болж чадсан.