2013.09.30
Х.Амгаланбаатар: Хуулийн хүрээнд эрх ашгийг нь хамгаалана
Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 352 тоот тушаалаар ГССҮТ-ийн даргын албан тушаалд Ч.Энхбаярыг томилсон. Гэвч энэхүү томилгоог ГССҮТ-ийн эмч, ажилтнууд эрс эсэргүүцэж байгаа бөгөөд байр сууриа илэрхийлэн эсэргүүцлийн түр суулт хийлээ. Эсэргүүцэж буй эмч нарын зүгээс Эрүүл мэндийн сайдын гаргасан уг томилгоог яаралтай цуцлахыг хүсч байгаа юм байна. Эрүүл мэндийн эмч, ажилчид МҮЭХ-ны гишүүд. Энэ ч утгаараа бид ҮЭ-ийн байгууллагаар эрхээ хамгаалуулахын тулд холбогдох хүмүүстэй уулзан, хамтран ажиллахаар тохиролцсон гэнэ. Энэ талаарх ҮЭ байр суурийг сонссон юм.