Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдлаа
2013.09.24

Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн удирдлагын зөвлөл ээлжит хуралдаанаар орон сууцны санхүүжилтийн корпорацийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх болон ирэх 10 сарын 29 нд тохиох нийслэлийн өдрийн арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ үеэр удирдлагын зөвлөлийн гишүүд нийслэлд тулгамдаад байгаа зарим асуудлыг ч хөндөн ярилцсан байна.

Орон сууцны  санхүүжилтийн корпорацийг төрд шилжүүлэн нэгдсэн нэг үйл ажиллагааны системд оруулах байлаа. Мөн нийслэлийн өдрийг тохиолдуулан энэ жил нийслэлийн иргэдэд хүртээмжтэй байдлаар зохион байгуулах санал гаргасан ч тодорхой шийдэлд хүрсэнгүй.