Олон улсын чуулганд Монгол Улс оролцож байна
Цөмийн энергийн газар
2013.09.18

Олон улсын чуулганд Монгол Улс оролцож байна

Олон улсын Атомын энергийн агентлагийн ээлжит 57 дугаар ерөнхий чуулган өчигдөр Австри улсын Вена хотын Олон улсын төвд эхэллээ.

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулганд ОУАЭА-ийн гишүүн орнуудын дээд түвшний төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож цөмийн энерги ашиглахад тулгарч байгаа асуудлууд, цөмийн аюулгүй байдал, хамгаалалт, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, ололт амжилт, судалгаа шинжилгээний үр дүн зэрэг өргөн асуудлуудыг хэлэлцэж байна.

Энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх уг хуралдаанд Монгол Улсаас БНАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.