Ирээдүйн төлөөх бодлогын шагналд Монгол улсын нэр дэвшлээ.
2013.08.09

Монгол Улсын бодлогыг шагналд нэр дэвшүүлжээ

Улс орны болоод бүс нутгийн ирээдүйд ач холбогдолтойг үлгэр дуурайл болохуйц бодлогыг шалгаруулж олгодог “Ирээдүйн төлөөх бодлогын шагнал”-д энэ жил цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын бодлого, Цөмийн зэвсэггүй бүсийн тухай хуулийг шалгаруулахаар тодорхойлжээ.

Дэлхийн ирээдүйн төлөөх зөвлөл (ЦИЗ) хэмээх олон улсын ТББ-аас хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа аюул сорилтын талаар өргөн олны мэддэг, мэдээллийг дээшлүүлэх замаар улс орнуудын бодлогод нөлөөлөх зорилготой уг шагналыг 2009 оноос, санаачлан олгож эхэлсэн.

Аль нэг хувь хүн, зүтгэлтнийг бус хүн төрөлхтөнд тустай, ирээдүй хойчийг харсан бодлогыг шалгаруулж зарладгаараа онцлогтой тус ТББ нь 2009 онд хүнсний үлгэр жишээ бодлогыг,

Тус ТББ нь хувь хүн, зүтгэлтнийг бус хүн төрөлхтөнд тустай, ирээдүй хойчийг харсан бодлогыг шалгаруулж зарладгаараа онцлогтой.

2010 онд биологийн төрөл зүйлийг дэмжсэн, 2011 онд ойжуулах, 2012 онд тэнгис далай болон далайн эргийг бохирдлоос хамгаалах бодлогыг тус тус шалгаруулж байжээ.

Энэ оны шагналд цөмийн зэвсгийг хорогдуулан хураан устгахад чиглэсэн улс орны буюу бүс нутгийн хэмжээний 25 бодлогыг нэр дэвшүүлснээс зэвсэг хураах салбарт нэрд гарсан олон улсын есөн зүтгэлтнээс бүрдсэн шүүгчдийн баг долдугаар сарын хуралдаанаараа есийг нь онцлон нэрлэсний дотор Монгол Улсын бодлого багтсаныг тус ТББ албан ёсоор зарлалаа.

Холбогдох албаны хүмүүс, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэжилтэн, судлаачдаас бүрдсэн баг хэлэлцсэний дараа чухам аль нь уг нэр хүндтэй шагнал хүртэхийг тодруулж, дүнгээ аравдугаар сард НҮБ-ын төв байранд зарлах юм.