XXI Зуун бол аймшигтай эрин
Өөрийнхөө төлөө хөдөлдөггүй хүмүүстэй
Өнө удаан амьдрахаас залхаж
Өт хорхой, өвс дэрс болчихоод
Өдөр шөнөгүй гижигдмээр санагдана...
Тайван амьдрахыг хүсдэг хүн дайнд бэлэн байх ёстой:
Товчоор хэлэхэд бид “МАНКУРТ” сүйрлийн ирмэг дээр амьдарч байна. Шинэ зуунд хүн төрөлхтнийг технологи л аварна. XXI зуун бол аймшгийн эрин. Яагаад аймшигтай вэ гэвэл оюун санааны тэмцэл болж байна. Энэ тулааны зэвсэг нь дэвшилтэт технологи. Тэр технологи нь цөмийн энерги. Атом аюултай юу гэвэл мэдээж маш аюултай. Гэхдээ айж зугатаад амьд үлдэнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Тиймээс айж байвал довтлох хэрэгтэй. Хамгаалалт хэзээ ч ялалт авч ирдэггүй. Чөлөөт бөхийн тайлбар харж байсан спорт сонирхогч нар мэдэж байгаа байх. Хамгийн сайн хамгаалалт бол довтлох гэж байнга хэлдэг. Их монголын байлдан дагуулал, их ялалт зөвхөн довтолж чадсанд л байдаг. Хамгаалаад суусан бол бид гурван голын бэлчрээс хальж чадах байсан гэж үү. Тайван амьдрахыг хүсдэг хүн дайнд бэлэн байх ёстой гэсэн үг бий. Бэлэн байхын тулд бид судлах хэрэгтэй. Судлахын тулд хэрэглэх хэрэгтэй. Тэгж байж л мэднэ. Тийм байдаг, ийм байдаг юм гэнэ гэсэн үг сонсож, түүнийгээ үнэмшилтэйгээр ярьж сууснаар юу ч хожихгүй.
Цөмийн технологи бол цөмийн физикт нээгдсэн шинэлэг санааг практикт нэвтрүүлж улс орны хөгжил, нийгэмд дэвшил авч ирж байна. Физик хаана өндөр хөгжинө тэнд үргэлж технологийн дэвшил явагдаж, дэвшилтэт технологитой орон хөгжлөөрөө түүчээлж байна. Гэвч тайлагдаагүй өч төчнөөн нууц байсаар...
Физикийн шинжлэх ухаан .000,000,000,000,1см зайн дотор судалгаа хийдэг
Физикийн шинжлэх ухаан бол хорвоо ертөнцийн зүй тогтол, түүний мөн чанарыг судалдаг. Харин цөмийн физик бол хамгийн бага хэмжээтэй эгэл бөөмс тухайлбал цөм, түүний бүтэц шинж чанар, оршин буй байдал бусад эгэл бөөмстэй хэрхэн харилцан үйлчилдэг талаар судалдаг. Өөрөөр хэлбэл 0.000,000,000,000,1см зайн дотор судалгаа хийнэ гэсэн үг.
Физикийн бүх салбарууд нь хоорондоо нягт холбоо уялдаатай бөгөөд бүгд нийлээд хорвоо ертөнцийн зүй тогтол, түүний ажиллах механизмыг тодорхойлно. (хорвоо ертөнцийн зүй тогтол, галактик, од, нар, гариг, сүүлт од гэх мэт аварга биетүүдийг судалдаг), геофизик (дэлхийн бүтэц, гадарга, агаар мандал), онолын физик (онолын хувьд бүх физикийн салбарын тооцоог хийх, программчлах), туршлагын физик, эгэл бөөмийн (жижиг бөөмсийн бүтцийг судлах), их энергийн физик (их энергитэй бөөмсийг судлах), биофизик (физикийн зүй тогтолыг биологийн эд эрхтэнд хэрхэн үйлчилдгийг судалдаг) гэх мэт олон салбаруудтай. Иймээс физикийн шинжлэх ухааны нээлт бүхэн нь хүн төрөлхтөнд агуу их дэвшил, шинэчлэлийг авч ирсээр байна.
Байгалийн 4 хүч:
Физикчид Ертөнцийн механизмыг байгалийн дөрвөн хүч зохицуулж байдаг гэж үздэг.
Нэгд: Таталцлын хүч (гравитацийн хүч - аварга биет хооронд хүчтэй илэрдэг. Тухайлбал гариг, од гэх мэт)
Хоёрт: Цахилгаан соронзон хүч (нэмэх хасах цэнэг хооронд үйлчилдэг)
Гуравт: Цөмийн хүч (эгэл бөөмсийн хооронд хамгийн бага зайнд харилцан үйлчлэл явагддаг. Нүдэнд харагдах жишээ бол манай нар, түүнчлэн одон дээр явагдаж буй бүх халуун цөмийн урвалууд, дээр нь цөмийн зэвсэг түүний туршилтууд)
Дөрөвт: Сул харилцан үйлчлэл (эгэл бөөмсийн ертөнцөд илэрдэг. Тухайлбал цөмөөс электрон аяндаа сугаран гарах)
Орчин үеийн физикчдийн зорьж буй гол зорилго бол энэхүү дөрвөн хүчийг холбосон нэгдсэн тэгшитгэлийг олох юм. Энэ тэгшитгэлээр ертөнцийн зүй тогтлыг тайлбарлаж болно гэж үздэг. Орчлон ертөнцийн хэмжээ нь 1035м гэж шинжлэх ухаан тогтоогоод байгаа. Цааш хэр том болохыг, хорвоо ертөнцийн цаана юу байдаг зэрэг нь оньсого хэвээрээ байна. Хабблын дуран, Допплерийн үзэгдэл, сансрын суурь цацрагийн тусламжтайгаар сүүлийн үед “ертөнцийн хэмжээг тэлж байна” гэх болсон. Харин хүн төрөлхтний олж мэдсэн хамгийн бага хэмжээ бол 10-13 см юм. Энэ бол эгэл цөмийн хэмжээ. Атомын хэмжээ бол 10-9 см юм.
Хаббл дуран:
Америкийн эрдэмтэн Эдвин Хабблын нэрээр нэрлэгдсэн Сансрын “Хаббл” дуран (Hubble Space Telescope), дэлхийн агаар мандлын гадна байрлуулсанаар шинэ зууны нээлтэд голчлох үүрэг гүйцэтгэж байна. Энэ автомат дуран цахилгаан соронзон долгионы дэлхийн агаар мандлыг нэвтэрч чаддаггүй тэр мужуудад, ялангуяа нэл улаан мужид долгион хүлээн авах боломжтой болдог. Агаар мандлын нөлөө байхгүй үед дурангийн хүчин чадал газар дээрхээс 7-10 дахин илүү гэнэ. Хаббл дуранг ашиглан гарагууд дээр болдог шуурга, улирал солигдох үзэгдэл, туйлын туяа гэж нэрлэгддэг агаар мандлын үзэгдэл болон бусад давтагдашгүй хосгүй үйл явдлыг буулган харж чаддаг болов. Мөн 2009 онд Европын сансрын агентлагийн хөөргөсөн Планк хиймэл дагуул нь хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу бүтээгдсэн багажаар өвч тоноглогдсон юм. Энэ хиймэл дагуулын хамгийн гол үүрэг нь ертөнцийг үүсгэгч их тэсрэлтийн үлдээсэн цацраг идэвхийн ул мөрийг радио телескопийн тусламжтай мэдэрч зураг болгох чадвартай юм. 50 орчим улсын 100 гаруй хиймэл дагуул сансарт эргэлдэж, эх дэлхийд мэдээлэл өгч байна. Гэтэл бид дөнгөж хөөргөх тухай ярьж байдаг...
Технологийн 3-р үе:
Чернобыл, Фүкүшимаг жишээ болгон хүмүүс ярих юм. Тэр чинь 1960-ад оны буюу технологийн 1-р үеийн бүтээгдэхүүн юм. Хүн төрөлхтөн технологийн 3-р үеэс 4-р үе рүү орох гэж байхад 1-р үеэрээ жишээ аваад сууж байх нь сэтгэлгээний хоцрогдлын илрэл. Технологийн дэвшил сүүлийн 50 жилд, тэр дундаа сүүлийн 20 жилд өндөр хурдтайгаар хөгжиж байна. Энгийнээр хэлэхэд гар утас эсвэл компьютер аваад хэрэглэж сураагүй шахуу байтал дараагийн утас, компьютер гарч ирээд өмнөх нь хэрэггүй болдогтой адил хэрэг юм. Сүүлийнх нь мэдээж хурдтай, хүчин чадал ихтэй, боловсронгуй гээд өмнөх бүтээгдэхүүнээс бүх л зүйлээрээ давуу байдаг. Цөмийн технологи бол түүнээс ч нарийн зохион байгуулалттай бүтээгдэж байна. Зөвхөн цөмийн реакторын системийн удирдлагыг бидний хэрэглэдэг компьютерээс 1,5 сая дахин хурдтай автомат компьютерээр хянадаг боллоо. Тиймээс сүүлийн цөмийн реактор гэмтэх магадлал саяд нэг гэж эрдэмтэд тооцоолж байна. 1000 цөмийн реактор 1000 жил ажиллахад нэг нь гэмтэж магадгүй гэнэ. Магадгүй шүү... Тэр нь манайд таараад дэлбэрлээ юу, тийм азгүй үндэстэн байснаас байгаагүй нь дээр биз.
Үхмэл сэхээтэн Монголд хэрэггүй:
Одоо бүр энгийн зүйл ярья. Малчид морио унаж чадахгүй боллоо, гэрээ барьж, галаа түлж чадах эмэгтэй хэд вэ гэдэг ч эргэлзээтэй боллоо. Хүүхдүүд өдөр шөнөгүй “буудалцаж, алалцаж” тоглож байна. Их сургуулийн диплом өвөртөлсөн ТМС-ийн ч боловсролгүй ажилгүйчүүдээр Монгол дүүрлээ. Бараг махнаас бусдыг импортоор авч байна. Эрчим хүч хүрэлцээгүй, төр нь их хэмжээний өр зээлтэй. Зөвхөн байгалийн баялаг зарж амь зууж байна. Бид юунд найдаж урагшлах вэ?
Ухаант хаан хэмээн алдаршсан Тогоонтөмөр хаан нь Хүслэн хааны хүү бөгөөд Их Монгол Улсын 14 дэх их хаан юм
Тогоонтөмөр хааны үед Монголчууд жаргалдаа хэт ташуураад \1368 онд\ Их монголын төр нурсан. Гурван зууны дараа Занбазарын үед хэт ноомой байсан учир \1691 онд\ Манжид дагаар орсон. Гурван зууны дараа \1990 онд\ Ардчилсан нийгэмд шилжсэн. Сэргэн мандлын гараан дээр ирлээ гэж бодтол Анкрист-капитализм ноёрхож эхэллээ. Дахиад 300 зууныг ингэж туулах уу? Энэ цагт аль аль нь давхцаж байна.
Хүлцэнгүй байх нь хоёр шалтгаантай, нэг нь гэгээрэлд хүрсэн бол нөгөө нь хэт аймхай бол. Тэгэхээр энэ цагийн монголчуудыг гэгээрчихсэн гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин жаргалдаа ташуурах нь ганцхан шалтгаантай. Ердөө л сэтгэл нь сохорно гэсэн үг. Он удаан жаргал гэж огт байдаггүй юм.
Монголд сэхээтэн байна уу. Байвал та нарт эх орноо гэх сэтгэл бий юу. Тусгаар тогтнол чинь алдагдаж, хойч үе чинь технологийн боол болох гэж байхад нүдэн балай чихэн дүлий сууна. Эх орныхоо төлөө жагсах цаг болсон юм биш үү. XXI зууны жагсаал гудамжинд гарч биш мэдлэгээр нэгдэж оюун ухаанаар эгнэсэн жагсаал байх ёстой. Сэхээтэн байвал сэрцгээ. Сэрсэн бол нийгмээ харцгаа. Харсан бол мэдлэгээ аваад мордоцгоо. Та мэдлэг олж авч сэхээрч гэгээрсэн бол нийгмийг сэхээрүүлэх гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах учиртай. Сэхдэггүй сэхээтэн Монголд хэрэггүй.
Ухаант хаан хэмээн алдаршсан Тогоонтөмөр хааннь Хүслэн хааны хүү бөгөөд Их Монгол Улсын 14 дэх их хаан юм