Эмнэлгийн барилгууд гүйцэтгэгч компаниас болж ашиглалтад ороогүй
Эмнэлгийн хүрэлцээ хот хөдөө гэлтгүй дутагдаж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаас шинэ эмнэлэг, өргөтгөлүүдийг барихаар төсөвлөсөн. Энэ онд эрүүл мэндийн салбар олон шинэ барилгатай болох төлөвтэй байсан ч тууз хайчлан хүлээлгэн өгсөн нь цөөн байна.
Барилгын ажил хойшлох болсон нь төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалаагүй харин гүйцэтгэгч компаниудаас шалтгаалсан гэж салбарын сайд нь хэллээ.
Төрөх эмнэлэг хүрэлцээгүйн улмаас ашиглалтын хугацаа нь хэтэрсэн барилгуудад эх амаржиж байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал: 10 гаруй компанийг хугацаа өгөөд 9,10 сард ашиглалтад оруул. Хэрэв энэ хугацаанд ашиглалтад оруулахгүй бол шүүхэд өгнө. Нэг хэсэг барилга бол нэмэлт санхүүжилт тухайлбал, төрөх эмнэлэг өнгөрсөн жилийн өдийд Засгийн газраар орсон.
Нийгмийн бодлогын байнгын хороонд асуудлаа тавьж хэлэлцүүлсэн. Энэ төрөх эмнэлэг арван хэдэн тэрбум төгрөгөөр барих төсөвт өртөгтэй. Гэтэл ахиад арван хэдэн тэрбум төгрөгийг шаардсан гэлээ.
Төрөх эмнэлгүүдийн асуудал жил ирэх тусам хүндэрч байгаа. Хүрэлцээгүйн улмаас ашиглалтын хугацаа нь хэтэрсэн барилгуудад эх амаржиж байна.