АХХ-ны Говийн бүсийн чуулга уулзалт боллоо
Энэ сарын 12-15-ны өдрүүдэд Ардчилсан хүчний холбооны Говийн бүсийн чуулга уулзалт Өмнөговь аймгийн Говь гурван сайхан хүүхдийн зусланд зохион байгуулагдлаа. Чуулганд есөн аймгийн 500 гаруй төлөөлөл оролцож, аймаг тус бүрийнхээ хөгжил, эдийн засгийн байдлыг хэлэлцсэн байна.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ чуулга уулзалтын үеэр хэлэхдээ, бид уул уурхайгаа хөгжүүлье, улс орныхоо эдийн засгийн чадавхийг дээшлүүлье гэж бодож байгаа бол уул уурхайд шаардлагатай ус, бусад нөхцөлүүдийг аль болох орчин үеийн, эко талдаа алдагдалгүй, эрсдэлгүй технологиудыг олж, нээж, ашиглах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа гэлээ.
Уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэхэд байгаль орчин, хүний эрүүл мэндэд онцгой анхаарах нь зүйтэй.
Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Олон жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулбал иргэдийн сэтгэхүйд маш том өөрчлөлт гарсан. Хамгийн гол нь уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэхэд байгаль орчин, хүний эрүүл мэндэд онцгой анхаарах нь зүйтэй гэдэг шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй бодлоготой нэг зүйлийг ярьж байгааг гэдгийг хэлмээр байна гэв.
Мөн чуулганаар говьд ундны ус тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Тиймээс усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тоосжилтоос үүсч буй өвчлөлийн асуудлаар залуус санал бодлоо солилцлоо.