Монгол, БНАСАУ-ын засгийн газар хоорондын хуралдаан болно
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2013.09.09

Монгол, БНАСАУ-ын засгийн газар хоорондын хуралдаан болно

2013 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болох Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцлээ.

Хуралдаанд комиссын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Солонгосынхэсгийн дарга, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам тэргүүтэй хоёр талынЗасгийн газрын төлөөлөгчид оролцоно.

Энэ удаагийн хуралдаан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаа тул хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцахаар төлөвлөж байна.

Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, цаашид эдгээр болон бусад салбарт хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, МҮХАҮТ, БНАСАУ-ын Гадаад худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг, Засгийн газар хоорондын 9 дүгээр хуралдааны Протоколд гарын үсэг зурна.

Хуралдааны үеэр манай төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргадбараалхаж, Төмөр замын сайд, Хамтарсан хөрөнгө оруулалтын хорооны дарга зэрэг албаныхантай уулзана. Түүнчлэн Пхеньяны Олон улсын намрын үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, аж үйлдвэрийн бүс, хүнс,жимсний аж ахуйнүйл ажиллагаатай нь танилцаж туршлага солилцоно.