Беларусь улсад зорчиход урилга захих шаардлагагүй болов
Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар
2013.09.05

Беларусь улсад зорчиход урилга захих шаардлагагүй болов

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар энэхүү хэлэлцээрийг өчигдөр байгуулсан юм.

Беларусийн 9.85 сая хүн амын ихэнх нь нийслэл Минск болон түүнийг тойрсон мужийн төвүүдэд төвлөрсөн байдаг[8]. Хүн амын 80% гаруй нь Беларусь үндэстэн бөгөөд орос, польш, украйны үндэстний цөөнхүүд оршин сууна.

Ингэснээр энгийн паспорттай иргэд харилцан зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй болж байгаа бөгөөд бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм.

Энэхүү хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болсон тухай талууд дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Монгол Улс одоогоор нийт 16 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.