Ц.Баярсайхан ХБНГУ-д айлчиллаа
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд тус яамны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Г.Мэргэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Лхамсэржид нар болон Барилгын үндэсний төвийн захирал Б.Баярсайхан, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар оролцсон байна.
Айлчлалын үеэр сайд Ц.Баярсайхан Холбооны тээвэр, барилга хот байгуулалтын яамны ТНБД ноён Н.Бомбетэй уулзаж, хоёр орны барилгын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцон, яам хооронд байгуулах хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг гардуулсан аж.