Барилгын салбарт Германаас 20 сая долларын санхүүжилт хүсчээ
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.09.04

Барилгын салбарт Германаас 20 сая долларын санхүүжилт хүсчээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Ц.Баярсайхан сайд Холбооны тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Бомбетэй уулзаж, хоёр орны барилгын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцон, яам хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг гардуулжээ.

Мөн Германы сэргээн босголтын зээлийн банк, хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөгч нартай уулзан барилгын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээ танилцуулсан байна.

Яам хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг гардуулжээ.

Эдгээр төслийн нэг болох барилгын ажлыг улирлын хамаарлаас гаргах зорилго бүхий Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК1)-ийг сэргээх төслийн санхүүжилтийн 30 хувийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх шийдвэр гарсан бөгөөд 70 хүртэлх хувь буюу 20 сая ам.долларын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх талаар тус банкнаас хүсчээ.

Түүнчлэн, хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрлийг сааруулах зорилгоор хөдөөгийн хөгжлийг дэмжиж аймаг бүрт 1000 айлын орон сууц барих зэрэг орон нутаг дахь бүтээн байгуулалтыг Германы банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.