Л.Болд: Монгол улс НҮБ-ын гишүүнийхээ төрийг өндөрт өргөж, бусад улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан
Монгол Улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд ямар үйл явуулж хэрхэн ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.
- Нэгэн зууны тэртээ үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулжбусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж явсан Монгол эдүгээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ?
Манай тусгаар тогтнолын олон улсын баталгаа бол Нэгдсэн үндэстний байгууллага юм. Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээр энэ чухал баталгааг олж авсан. Иймд бид НҮБ-д онцгой ач холбогдол өгч, түүний үйл ажиллагаанд идэвхи, санаачилгатай оролцож, гишүүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж ирлээ.
Монгол Улс зэвсэг хураах, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүд, бичигтэн болох зэрэг олон чухал асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол санаачлан батлуулж, дэлхийн улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, НҮБ-аар баталгаажуулах талаар идэвхтэй ажиллаж ирсэн нь бусад улс оронд үлгэр дуурайл болж байна.
НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах талаар Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Тухайлбал, эдгээр орны бүлгийг НҮБ-д санаачлан байгуулж, түүнийг НҮБ-ын албан ёсны бүтцэд оруулж өгсөн.
Улаанбаатар хотноо Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах санаачилга гаргаж, НҮБ-ын гишүүдээр дэмжүүлж, тийм төв байгуулах Олон талт хэлэлцээрийн төсөл боловсруулан эдгээр орны Сайд нарын хурлаар батлуулсан. Одоо энэ ажил шийдвэрлэх үе шатандаа явж байна.
Хамгийн сүүлд, 2012 онд бид ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санал нэгтэй батлууллаа. Энэ тогтоолыг НҮБ-аас тухайн сэдвээр анх удаа гаргасан түүхэн баримт бичиг гэж олон улсын хамтын нийгэмлэг өндөр үнэлж байна.
Энэ мэтчилэн, хэдийгээр жижиг орон ч гэсэн Монгол Улс НҮБ-ын хамгийн идэвх, санаачилгатай орнуудын тоонд зүй ёсоор тооцогддог болоод байна.
- НҮБ-ын үйл ажиллагаанд ГХЯ голлох үүрэгтэй оролцдогийг бид мэднэ. Засгийн газрын бусад байгууллагын оролцоо хэр байдаг вэ?
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, өөрөөр хэлбэл нийгэм, эдийн засгийн
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр
тодорхой салбарын асуудлыг дагнан хариуцсан байгууллагуудын уйл ажиллагаанд манай тухайн салбарын яам, агентлагууд идэвхтэй оролцож ирсэн.
Гадаад харилцааны яам төрийн бусад байгууллагын оролцоонд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, НҮБ-ын нийт системийн хүрээн дэх Монгол Улсын байр суурь, оролцоог нэгтгэн зохицуулах ажлыг зангидаж байна.
Тухайлбал, НҮБ болон түүний системийн байгууллагууд дахь Монгол Улсын үйл ажиллагааг идэвхжүүлэх, яам, агентлагууд хоорондын хамтын ажиллагааны зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах зорилгоор яамдын Гадаад харилцааны хэлтсийн дарга, ажилтнуудын уулзалтыг энэ оны 3 дугаар сард манай яам зохион байгууллаа.
- Далайд гарцгүй манай улсын хувьд чухлаар тавигддаг дамжин өнгөрөх тээврийн талаар ямар ажил хийгдэв?
Дамжин өнгөрөх тээврийн асуудлыг бид онцгой анхаарч байдаг. Тухайлбал, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд транзит тээврийн гурван талт суурь хэлэлцээр байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, олон удаа яриа хэлэлцээ явуулж, хэлэлцээрийн төслийг үндсэндээ тохирчихоод байсан боловч тодорхой шалтгаанаар энэ ажил зогсонги байдалд орчихоод байна.
Дээр НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах талаар хийж байгаа ажлаа дурдсан. Улаанбаатар хотноо Олон улсын судалгааны төв байгуулахаар ажиллаж байгаа нь транзит тээврийн асуудлаар хөгжиж байгаа орнууд ганц нэгээрээ биш, далайд гарцгүй хөгжиж байгаа 31 орон хамтарч, нэг дуу хоолой, нэгдсэн байр суурьтай ажиллая гэсэн том зорилт юм.
Иймээс би ДГХБО-ын Олон улсын судалгааны төв байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орох тухай захидлыг далайд гарцгүй 31 улсын Гадаад харилцааны сайдад илгээсний үр дүнд зөвхөн 2013 он гарснаас хойш тус Хэлэлцээрт Афганистан, Армен улс нэгдэн ороод байгаа бол Бурунди, Малави зэрэг улс ирэх 9 дүгээр сард нэгдэн орохоо илэрхийлээд байна.
Ийнхүү хоёр талт, гурван талт, олон талт гээд дипломат яриа хэлэлцээний бүхий л арга хэлбэрийг ашиглан ажиллаж байна.
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнөх чуулгануудын мөрөөр ямар ажил хийгдэв?
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгануудад санал санаачилгатай оролцож ирсэн тухай дээр цухас дурдсан. Эдгээрийг урагшлуулах, ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 (2011 он) дугаар чуулганд оролцох үеэрээ Архины хортой хэрэглээнд хяналт тавих тухай олон улсын суурь конвенц байгуулах санал дэвшүүлснийг бодит ажил болгох талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон ДЭМБ-ын Ерөнхий захирал М.Чан зэрэг НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай ярилцлаа.
Швейцарийн хоёрдахь том хот юм. Женевт олон улсын байгууллагууд олноор байрладаг бөгөөд тэдгээрийн дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон агентлаг болон Улаан Загалмайн төв байрууд байрладаг
Уг асуудлын тухайд Женев хотноо тавдугаар сарын 20-28-нд өдрүүдэд болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 66 дугаар чуулганы үеэр "Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт Тавих тухай дэлхийн үйл ажиллагааны 2013-2020 оны хөтөлбөр”-ийг баталж, архины зүй бус хэрэглээг хязгаарлах талаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тодорхой алхмууд хийхээр тогтсон. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал биеллээ олох зарим нааштай эхлэл тавигдлаа гэж үзэж байна.
Мөн 2012 оны арваннэгдүгээр сард манай санаачилгаар батлагдсан Ардчиллын боловсролын тухай тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Энэтхэг Улсын Засгийн газартай хамтран, өнгөрсөн 1 дүгээр сард Дели хотноо олон улсын хурал, 4 дүгээр сард болсон АОХН-ийн Сайд нарын VII Бага хурлын үеэр салбар хуралдаан тус тус зохион байгуулж, тодорхой шийдвэр гаргууллаа. Канадын мэргэжилтнүүдтэй хамтран, Ардчиллын боловсролын сургалтын суурь хөтөлбөр боловсруулах ажлыг хийж гүйцэтгээд байна.
Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн байгаль орчны өдөр (ДБОӨ)-ийг Монгол Улсад зохион байгуулсан. 2013 оны ДБОӨ-ийг Монгол Улсад зохион байгуулах тухай албан ёсны хүсэлтийг хоёр дугаар сард Гадаад харилцааны сайдын захидлаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт тавьсны дүнд уг арга хэмжээг 6 дугаар сарын 1-5-нд “Бодъё-Хэрэглэе-Хэмнэе” уриан доор БОХНХЯ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.
ДБОО-өөр манай улсад хэд хэдэн цогц арга хэмжээ зохион байгуулсан нь нийт ард иргэд, түүний дотор хүүхэд залуучуудын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
ДБОӨ-ийн үеэр Дэлхийн дээд хэмжээний Рио+20 уулзалтын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс санаачилсан РАОЕ буюу “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр сонгох 30 улс, түүний дотор уг хөтөлбөрийн түншлэгч эхний долоон улсын анхныхаар Монгол Улс сонгогдсныг албан ёсоор зарласан.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд НҮБ-аас ирэх долоон жилийн турш манай улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд нь ирэх долоон жилийн турш манай улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх болсон нь тус арга хэмжээний нэг томхон үр дүн гэж үзэж болно.
Ийм бодит жишээ олныг дурдаж болох юм. Товчоор хэлбэл, бид НҮБ-аас шийдвэр гаргуулчихаад, эсвэл өөрсдөө санаачилга гаргачихаад орхичихолгүй, ажил хэрэг болгохын төлөө чармай ажиллаж байна.
- НҮБ, түүний системийн байгууллагуудад монгол иргэдийг ажиллуулахад ахиц дэвшил гаргахуйц зарим ажлын талаар Та яриандаа дурдсан. Манай улс олон улсын байгууллагад сонгогдон ажиллах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
НҮБ болон олон улсын байгууллагад монгол иргэд чамгүй олон ажиллаж байгаа. Гэхдээ удирдлагын дунд болон өндөр албан тушаалд монгол хүн бараг байхгүй. Иймд олон улсын байгууллагын удирдлагад ажиллах явдал бидний өнөөгийн гол зорилт болоод байна.
НҮБ болон олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх, одоо ажил эрхэлж буй иргэдийн албан тушаалыг ахиулах зорилгын үүднээс НҮБ-ын Хүний нөөцийн албаны дарга Ж.Эриксоныг өнгөрсөн дөрөв дүгээр сард Улаанбаатар хотноо урьж ажиллуулсан.
Айлчлалын үеэр ноён Ж.Эриксон НҮБ-д ажиллах боломж, өргөдлийн маягтыг бөглөх, ажлын ярилцлагад бэлтгэхэд анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөх семинарыг төрийн албан хаагчид, иргэний нийгмийн төлөөлөл болон МУИС-ийн ОУХС-ийн төгсөх курсын оюутнуудад зориулан хийж, мөн "Bloomberg” телевизид ярилцлага өгсөн.
НҮБ-д мэргэжилтэн ажиллуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, НҮБ-ын системийн аль байгууллагад, ямар мэргэжлийн боловсон хүчин ажиллуулах шаардлагатай байгаа Талаар ГХЯ санал боловсруулж байна.
- НҮБ-ын зүгээс Сирийн байдлыг тогтворжуулах асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхэд нэлээн чармайж байна. Энэ талаар болон хурцадмал байдын халуун цэгийг намжаах, энхийг сахиулах чиглэлээрх хүч чармайлтыг Монгол улс хэрхэн үздэг вэ?
Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагддаг “Сири дэх нөхцөл байдал” тогтоолын төслийг дэмжих замаар Сирийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулдаг.
Мөн Сирид сүүлийн нэг жил гаруй хугацаанд үүссэн нөхцөл байдлыг харгалзан Олон улсын хандив амлах бага хурлыг зохион байгуулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас гаргасан уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж 10 мянган америк долларын сайн дурын хандив өргөснийг НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгээс талархан хүлээж авсан.
Монгол Улс 2002 онд цэргийн хоёр ажиглагчийг анх илгээж байсан бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд 5000 гаруй цэрэг дайчид маань энхийг сахиулах ажиллагаануудад оролцсон бөгөөд өнөөгийн байдлаар Өмнөд Суданд 850 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улс аливаа маргаан, сөргөлдөөнт байдлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх зарчмын байр суурь баримталдаг. Гэхдээ Сирид энгийн номхон олон арван мянган иргэн амь үрэгдэж, сүүлийн үед химийн зэвсэг хэрэглэсэн мэдээ гарах болсон нь бидний сэтгэлийг түгшээж байна.
Монгол Улс 2002 онд цэргийн хоёр ажиглагчийг анх илгээж байсан бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд 5000 гаруй цэрэг дайчид маань энхийг сахиулах ажиллагаануудад оролцсон бөгөөд өнөөгийн байдлаар Өмнөд Суданд 850 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Энхийг сахиулах хүчнийг бэхжүүлэх тухай 2086 тогтоолыг энэ оны нэг дүгээр сарын 21-нд баталсан.
Монгол Улс цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн бэлтгэл, дадлага туршлага бүхий цэрэг, цагдаагийн албан хаагчдаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах замаар энэхүү тогтоолын хэрэгжилтэд болон НҮБ-ын Энхийг сахиулах чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг.
- Монгол Улс 2012 оны арваннэгдүгээр сард Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д 57 дахь оролцогч улсаар нэгдсэнийг бид мэднэ. Энэ чиглэлээр хийсэн ажлуудаас товч боловч ярина уу?
Ер нь ЕАБХАБ-ын үйл ажиллагааг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнээр авч үздэг. Гишүүн орнууд эдгээр гурван үндсэн чиглэлийн хүрээнд зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцон зөвлөлдөж, хамтран ажилладаг.
Манай улс ЕХБХАБ-ын хамгийн отгон гишүүн боловч өнгөрсөн хагас жилийн хугацаанд тус байгууллагатай маш идэвхтэй харилцаа өрнүүллээ. Энд юуны өмнө ЕАБХАБ-ын удирдах албан тушаалтнууд Монгол Улсад айлчилсан, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хэсгийнхэн
Улаанбаатар хотноо хоёр сар гаруй айлчилсныг цохон тэмдэглэхийг хүсч байна.
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дарга Рикардо Мильори тэргүүтэй төлөөлөгчид энэ оны гуравдугаар сарын 13-15-нд Монгол Улсад айлчилсан.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дарга Рикардо Мильори тэргүүтэй төлөөлөгчид энэ оны гуравдугаар сарын 13-15-нд Монгол Улсад айлчилсан.
Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсаны зэрэгцээ УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол, ЕАБХАБ-ын Парламентын бүлгийн дарга М.Батчимэг нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Манай улс ЕАБХАБ-ын гишүүн болсноос хойш тус байгууллагаас өндөр хэмжээнд хийсэн анхны энэхүү айлчлал Монгол Улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүний дотор ЕАБХАБ- ын Парламентын Ассамблей болон Монгол Улсын Их Хурлын хооронд ажил хэргийн холбоо тогтооход чухал ач холбогдолтой болсон.
АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер оролцлоо. Л.Занниер. бага хуралд оролцох үеэрээ УИХ-ын гишүүн, Монгол-ЕАБХАБ-ын Парламентын бүлгийн дарга М.Батчимэг зэрэг албаны хүмүүстэй уулзаж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бөгөөд ЕАБХАБ нь хил хамгаалах гааль цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд багагүй туршлагатайг онцолж энэ чиглэлээр манай улстай хамтарч ажиллах, мөн ЕАБХАБ-ын НБДГ болон тус байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд монгол иргэдийг ажиллуулах боломжтойг дурдсан.
Монгол-ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, салбарыг тодорхойлох зорилго бүхий ЕАБХАБ- ын энэ жилийн дарга орон-Украины Элчин сайдаар ахлуулсан ЕАБХАБ-ын Илтгэгчдийн баг 2013 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд айлчилж танай УИХ, Засгийн газрын холбогдох яам, агентлагууд болон олон нийтийн байгууллагуудтай олон уулзалт хийж санал бодлоо харилцан солилцсон.
Польш улсын нийслэл болох Европын холбоон дотор 9-р том, саятан хот юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ЕАБХАБ-ын Варшав дахь Хүний эрх, ардчилсан байгууллагуудын албаны төлөөлөгчид 3 дугаар сарын 4-7-нд Улаанбаатар хотноо ажилласан. ЕАБХАБ-ын сонгуулийн ажиглагчдын бэлтгэлийг хангах багийнхан 4 дүгээр сарын 9-14-нд Улаанбаатар хотноо ажилласан. Сонгууль ажиглах баг 7 дугаар сарын 15-ныг хүртэл манай улсад ажилласан. Нийт 210 ажиглагч ажилласны 167 нь богино хугацааны, үлдсэн нь урт хугацааны ажиглагчид байсан.
Сонгуулийн ажиглагчид манай улсад ажиллах хугацаандаа хоёр удаа явцын (6 дугаар сарын 6 ба 19-нд), үр дүнгийн урьдчилсан (6 дугаар сарын 27-нд) илтгэл гаргасан ба эцсийн илтгэл нь 8-9 дүгээр сард гарах юм. Урьдчилсан илтгэлд “Монголын сонгууль өрсөлдөөнт уур амьсгалд сайн зохион байгуулагдсан ч хууль, эрх зүйн орчны хязгаарлагдмал, нэг мөр бус байдлыг сайжруулах хэрэгтэй” гэхчлэн манай улсын сонгуулийн хууль эрх зүйн орчин, зохицуулалтад анхаарвал зохих зарим дүгнэлтийг хийсэн байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 6 дугаар сарын 24-25-нд сонгуулийг ажиглах үйл ажиллагааг зохион байгуулсан ЕАБХАБ-ын Варшав дахь Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Ж.Ленарчич Монгол Улсад ажилласан.
Тэрбээр бидэнтэй хийсэн уулзалтынхаа үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс ЕАБХАБ-ын Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагаанд тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлсний дээр ажиглагчдын хэсгийн үйл ажиллагааны гол зорилго нь сонгуулийн явц дахь зөрчил, дутагдлыг илрүүлэх бус, харин тухайн орон цаашид ардчилсан сонгуулиа улам бүр боловсронгуй явуулахад нь ашиг тус бүхий санал зөвлөмж өгөхийг чухалчилдаг хэмээн онцолж байсан.
Үүнтэй холбогдуулан хэлэхэд ЕАБХАБ-ын оролцогч 57 улсын аль нь ч өөрийн улсын сонгуульд ажиглалт хийлгэх хүсэлт тавьж болдог, ажиглагчдын багт мөн хүссэн оролцогч улсын төлөөлөл багтаж ирдэг, ЕАБХАБ-аас АНУ, ИБУИНВУ зэрэг өндөр хөгжилтэй гишүүн орнууддаа сонгуулийн ажиглалт явуулаад олон санал зөвлөмж өгч байсан тохиолдлууд байдаг юм билээ.
Ардчилсан институц, хүний эрхийн албаны зүгээс сонгуулийн ажиглалтаас гадна жендерын эрх тэгш байдлыг дээшлүүлэх буюу улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн шинэтгэлийг дэмжих буюу тодорхой асуудлаар боловсруулж буй хуулийн төслийг экспертүүдээр хянуулж зөвлөмж өгөх боломжтой гэхчлэн тодорхой, сонирхолтой саналууд дэвшүүлж байсан.
Үүнээс гадна ЕАБХАБ-ын шугам-аар зохион байгуулсан семинар, сургалтуудад манай холбогдох яам, газрын төлөөлөгчид оролцож байна.
Дашрамд дурдахад тус байгууллагад шинээр элсч орсонтой холбогдон тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл,түүний төрөлжсөн байгууллага, албад, тэдгээрийн хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд, зохион байгуулдаг хурал, чуулга уулзалтуудын талаар төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууддаа танилцуулах сургалтыг энэ 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.