Ц.Баярсайхан сайд Германтай хамтарч барилгын материал үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 8 дугаар сарын 28-30-ний өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Лхамсэржид болон Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар багтав.
Сайд Ц.Баярсайхан 08 дугаар сарын 29-ний өдрийн Пүрэв гарагт Холбооны Тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Н.Бомбетэй уулзаж, хоёр орны барилгын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцон, яам хооронд байгуулах хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг гардуулав. Санамж бичгийн төсөл дээр яаралтай хамтран ажиллах, Монгол Улс дахь Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуульд архитектор, барилга, барилгын материалын инженер мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх талаар хамтран ажиллах саналыг германы тал дэмжин, Холбооны боловсрол, судалгааны яаманд уламжлах, хоёр орны барилгын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чиглэлээр ажиллахаар боллоо.
Германы Сэргээн босголтын зээлийн банкны дэд Ерөнхийлөгч Ролланд Силлаг, Германы Хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзаж Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг дэмжихийг хүслээ.
Цемент арматурын үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийг Чингис бонд, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж эхлээд байна гээд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар товч мэдээлэв. Эдгээр төслүүдийн нэг болох барилгын ажлыг улирлын хамаарлаас гаргах зорилго бүхий байшин үйлдвэрлэх комбинат-БҮК1-ийг сэргээн шинэчлэх төслийн санхүүжилтийн 70 хүртэлх хувь буюу 20 сая ам долларыг тус банкнаас санхүүжүүлэх хүсэлт тавьж, 2015 он гэхэд цемент арматурын хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилттой байгаа гэж хэллээ.
Сайд Ц.Баярсайхан 08 дугаар сарын 29-ний өдрийн Пүрэв гарагт Холбооны Тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Н.Бомбетэй уулзаж, хоёр орны барилгын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцон, яам хооронд байгуулах хамтын ажиллагааны Санамж бичгийн төслийг гардуулав.
Түүнчлэн хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрлийг сааруулах зорилгоор хөдөөгийн хөгжлийг дэмжиж аймаг бүрт 1000 айлын орон сууц барих, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн барилга, байгууламжийг дэвшилтэт технологи ашиглан барьж, шинэчилж байгааг мэдээлээд аймгийн төвийг төлөвлөлт, бүтээн байгуулалттай нь хамт хэрэгжүүлэхэд Германы мэргэжлийн болон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Берлинд байдаг Германы Сэргээн босголтын зээлийн банкны Хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэг, Франкфурт хотод байдаг Айпекс Банк нь хувийн хэвшилийнхэнд шууд зээл олгодог юм байна.
Уулзалтын эцэст дараах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо. Нэгдүгээрт: Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж санхүүжүүлэх; Хоёрдугаарт: Германы талын оролцоо хэрэгтэй гэж үзэж байгаа томоохон төслүүдийг харъяа банк болох Айпекс банк шууд санхүүжүүлэх; Гуравдугаарт: Төрийн буюу улсын эзэмшлийн байрнуудад эрчим хүчний хэмнэлттэй төслийг санхүүжүүлэхээр болов. Германы Сэргээн босголтын зээлийн банк хамтын ажиллагааны эдгээр асуудлуудыг дараагийн засгийн газар хоорондын зөвлөх уулзалтаар албан ёсоор тавьж, хэлэлцүүлвэл 40 жилийн хугацаатай 0,75 хувийн хүүтэй зээл өгөх бололцоотойг мэдэгдээд, хотын тээврийг сайжруулах, нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөлд олгох зээлийн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон. Одоо барилгын салбарт тодорхой төслийг хэрэгжүүлэх талаар ойрын хугацаанд хэлэлцээд, зээлийн гэрээнд гарын үсэг зурах болно гэдгээ илэрхийллээ.
Санамж бичгийн төсөл дээр ажиллаж, шинэчлэн байгуулах, тус улсад дунд, богино хугацааны сургалтанд барилга, хот байгуулалтын салбарын хүмүүсийг хамруулахад санхүүжилтийн 50%-ийг Германы талаас, 50%-ийг Монголын талаас шийдвэрлэхээр тогтлоо.
Айлчлалын үеэр төлөөлөгчид Германы тогтвортой барилга байгуулалтын холбоо, Германы норм стандартчлалын институтийн ажилтнуудтай уулзаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй өндөр барилга, газар доорх барилга, байгууламж болон дэд бүтцийн норм ба дүрэм, стандарт, тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог судалж, монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.
Мөн Берлин хотноо ГОУХАН-ийн Эшборн хот дахь удирдлагатай уулзан, барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд хүний нөөцийн чадавхийг олон чиглэлээр бэхжүүлэх зайлшгүй хэрэгцээ байна. Удирдах болон инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг Германд сургах чиглэлээр хамтран ажиллах, хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийг Барилга, хот байгуулалтын яамтай байгуулах талаар санал тавьж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Уулзалтын эцэст талууд Санамж бичгийн төсөл дээр ажиллаж, шинэчлэн байгуулах, тус улсад дунд, богино хугацааны сургалтанд барилга, хот байгуулалтын салбарын хүмүүсийг хамруулахад санхүүжилтийн 50%-ийг Германы талаас, 50%-ийг Монголын талаас шийдвэрлэхээр тогтлоо.
Айлчлалын хүрээнд Германы Эрчим хүчний хэмнэлттэй барилгын төслийн загвар барилгатай танилцлаа. Лайпциг хотын гар үйлдвэрлэгчдийн танхимын төлөөлөгч нартай уулзсанаас гадна хуучин барилгын дулаалга, сэргээн засварлалттай холбоотой дулаан техникийн төсөл, эрчим хүчний хэмнэлтэй, ногоон шийдэл бүхий хувийн сууцны цогц шийдэл зэрэгтэй газар дээр нь танилцлаа.