Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-амгалан
2013.08.12

Модон эдлэлийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжинэ

Манай улсын дотооддоо голчлон үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл сүлжмэл хувцас тэр дундаа модон эдлэлийн үйлдвэрлэл эзэлж байна.

Улсын нийт үйлдвэрлэлийн 35 хувийг боловсруулах үйлдвэрлэл эзэлж байгаа бол мод модон эдлэлийн үйлдвэрлэл нь боловсруулах үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг эзэлж байгаа юм.

Ирэх жилээс мод, модон материалын гаалийн болоод нэмэн өртгийн албан татварыг чөлөөлснөөр импортыг орлох мебель, модон бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл өсөх боломжтой болоод байна.

Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан: Монголын модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбооноос бидэнд хийж байгаа тайлбарыг бодитой гэж үзэж байгаа. Тухайлбал нэг тэрбум төгрөгийн сурагчдын ширээ сандал, тавилга захиалахад Хятадаас авч ирвэл хямд, хурдан нийлүүлнэ.

Мод модон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо сургуулийн ширээ сандлыг нийлүүлэх санал тавиад байгаа.

Харин эдэлгээний хувьд хэр зэрэг урт настай вэ гэдэг нь эргэлзээтэй. Харин 20,30 хувиар илүү үнэтэй монголын тавилгын үйлдвэрээс авсан бараа бүтээгдэхүүн нь урт настай, бат бөх мөн чанарын баталгаат хугацаа өгөх, засаж сэлбэх давуу талтай гэв.

Засгийн газар гадаадаас валютаар худалдаж авдаг түүхий эд, бүтээгдэхүүнийг монголд нийлүүлэх боломжийг бий болгон үйлдвэрүүдийг түлхүү дэмжих бодлого барьж байна.

Аливаа нэгэн үйлдвэрлэлийг эхлүүлэхээс өмнө эдийн засгийн тооцооллоос судалгаа хийх шаардлагатай. Тиймд яам, тамгын газраас улсын төсвөөс хичнээн хэмжээний худалдан авалт хийж байгааг тодорхойлсны үндсэн дээр үйлдвэрийн хүчин чадлыг тооцно.

Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан: Монгол улсдаа нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрүүдээ дэмжиж байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн хамгийн том худалдан авагч нь төр.

Модон эдлэл үйлдвэрлэл

Энэ чиглэлээр бид засгийн газартай ярьж санал болгон, тодорхой хэмжээний хууль гаргаж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгаалах бодлого барьж байна.

Хөдөлмөрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу хөдөлмөрийн яамны удирдлагууд жижиг дунд үйлдвэрийн бодлогын чиглэлээр ажил хэргийн уулзалт хийхээр тохирсон гэлээ.

Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хурдцыг дагасан хууль эрх зүйн шинэчлэл тогтмол хийж, дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах, санхүүгийн болон санхүүгийн бус аргаар дэмжих бодлогыг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ гэж хэллээ.