Үр дүн сайн байгаа сумдад эх үүсвэрийг нэмж хувиарлах боломжтой
Жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлийг төрөөс анхаарч 470 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс ноос ноолуурын салбарт 150 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байна.
Жижиг дунд үйлдвэрлэгчдэд таван жилийн хугацаатай долоон хувийн хүүтэй зээл олгохоор болсон зээл авсан иргэд эхний нэг жилдээ зөвхөн хүүгээ төлөөд, харин хоёрдох жилээсээ хүү зээлээ зэрэг төлөх юм.
Хөдөлмөрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан:
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
Нийтдээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 470–аад тэрбум төгрөг иргэд, аж ахуй нэгжийн гар дээр эргэлдэж байна. Гэвч зээл очих ёстой эзэндээ хүрэхгүй байна гэсэн асуудлыг иргэд хэлж байна.
Үүний мөрөөр жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газар, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, мөн авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран ажил хийж байгаа. Нэр бүхий аймаг сумдад хамтарсан шалгалт явуулсан.
Хэрэгжилттэй танилцаад үр дүн сайн байгаа сумдад эх үүсвэрийг нэмж хувиарлах, муу байгаа аж ахуй нэгжтэй хариуцлага тооцох аргийг чангатгана.
Манай улсад одоогийн байдлаар 90 мянга гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Үүнээс 65.600 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгааг улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан байна.