Барилгынхаа үнийг нэмсэн бол шууд хөтөлбөрөөс хасна
Долоо хоног бүрийн энэ өдөр зохион байгуулдаг “Ерөнхий сайд-30 минут” уулзалт боллоо.
Тэрээр мэдээллийн эхэнд “Бүх аймаг, сумдын замыг хаягжуулахаар болсон байна. Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 20 ний өдөр Буянт-Ухаад 1775 айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн.
Үүнээс хойшхи 100 хоногт есөн давхар 10-н барилгын ажлыг үндсэнд нь дуусгаж байна. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь ийнхүү богино хугацаанд барилгын ажлыг хийж болдог гэдгийг харууллаа гэдгийг дурдлаа.
Ийн мэдээлэл хийсний дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш орон сууцны үнэ нэлээд өссөн. Эдийн засагчдын үзэж байгаагаар зургаа дахин өсөөд байгаа гэсэн?
-Засгийн газар 16 хувийн хүүтэй зээлийг найм болгох шийдвэрийг баталсан. Энэхүү шийдвэрийг гаргахын тулд барилгын үнийг өсгөхгүй байх бүх арга хэмжээг авсан. Засгийн газраас дутуу баригдсан барилгуудад хөнгөлттэй зээл олгосон. Мөн энэ жил барилгын материалын үнийг өсгөхгүй байх тал дээр хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Найман хувийн хүүтэй урт хугацааны зээл
Хэрвээ үнээ нэмсэн тохиодолд хөтөлбөрөөс хасна. Өнөөдрийн байдлаар хоёр компанитай асуудал үүсгээд явж байна. Харин энэ хөтөлбөрт хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийн үнээ нэмж байгаад Засгийн газраас нөлөөлөлх боломжгүй. Гэхдээ ийм хэмжээгээр барилгын үнэ өссөн зүйл байхгүй.
-Ипотекийн зээлийн санхүүжилт дуусч байгаа гэсэн яриа гараад байна?
-Тийм зүйл байхгүй. Энэ зээл үргэлжилэх болно. Ийм худлаа ярианаас болж урт дараалал үүсдэг, хомсдол үүсгэх шалтгаан болдог зүйл бий.
-Оюутолгойн далд уурхай зогссонтой холбоотойгоор хоёр мянган монгол ажилтнаа цомхотгож байгаа тухай асуудал байна. Тэнд ажиллаж байгаа ажилчдын 90 хувь нь монголчууд байх ёстой. Гэтэл энэ гэрээгээ Оюутолгой мөрдөхгүй байгаа мөртлөө ажилчдаа халж байгааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг маргааш Д.Ганхуяг сайд өгнө. Товчхон хэлэхэд, Монголын талаас хамаараад Оюутолгой саатаад байгаа юм байхгүй. Бид зэсийнхээ баяжмалыг очиж эхлүүлсэн. Энэ бол монголчууд Монголын Засгийн газар Оюутолгой төслийг үргэлжлүүлэхээ илэрхийлж байгаа яруу тод хэлбэр.
Мэдээж хэрэг өмнөх гэрээний дагуу анхны хөрөнгө оруулалт зэрэг ярих асуудал байгаа. Тэдгээрийг ярина. Ярина гэдэг нь ажил зогсоно гэсэн үг биш. Монгол ажилчин халж байгаа тухай асуудал гараагүй. Ирэх даваа гарагт Зэсийн салбарынх нь захирал ирнэ. Тэр үеэр бид бас ярилцана.
-Засгийн газар, Монголбанкны хамтарсан олон төсөл хөтөлбөр дотоодын зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлсэн нь төгрөгийн ханш унаж, валютын ханш өсөх шалтгаан болсон гэж үзэж байна?
Ам.долларын ханш өслаа
-Валютын ханш тогтворгүй байгааг бид олон талаас нь харах ёстой. Ханш өсч байгаа нь олон шалтгаантай. Тэр бүгдийг тоочмооргүй байна. Монголбанк гол зохицуулагчийн хувьд өөрийн дүгнэлтээ хийх ёстой. Бид нэгдсэн дүгнэлтэд маргааш гэхэд хүрэх байх.
Монгол Улс нүүрс, зэс, алтаа гаргаж байгаа юу гэвэл гаргаж байгаа. Харин мөнгө орж ирэхгүй байна. Оюутолгойгоос 250 сая ам.доллар урьдчилаад зээлээд тараагаад дууссан. Чалкогоос 350 сая ам.долларын зээл авсан.
Одоо 170 сая ам.долларын зээл үлдсэн. Энэ ондоо багтаагаад өрөө дарна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрээс бас Засгийн газар зээл авчихсан байсан. Ингээд бодохоор 800 сая ам.долларын зээлтэй байна. Бид ийм зүйл болно гэж болгоомжилж байсан тул Тавантолгойн олборлолтоо хэрхэн нэмэгдүүлэх, яаж мөнгө олох тухай бодож байна. Одоо тэгэхээр ядаж үргүй зардал болгож ам.доллар үрмээргүй байна.
Хэрэгтэй хэрэггүй зүйл гаднаас авмааргүй байна. Зарим гадны сургуулиуд доллараар төлбөрөө авч байна. Үүнийг болиулна. Ингэж ам.долларын хоосон хэрэгцээ битгий үүсгээч. Иргэд маань ч бас дотоодоосоо авчих юмыг гаднаас авч ам.доллар зармааргүй байна.