Хойд Солонгосын эдийн засаг сэргэж байна
2012.07.10

Хойд Солонгосын эдийн засаг сэргэж байна

БНАСАУ-ын барилга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлт эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлсэн талаар тус улсын удирдлага мэдэгдлээ. Хойд Солонгосын Төв банкны мэдэгдэж буйгаар, өнгөрсөн онд эдийн засаг нь 0.8 хувиар өссөн аж. Батлан хамгаалах салбартаа их хэмжээний мөнгө зардаг тус улсын эдийн засаг сүүлийн зургаан жилийн дотор хоёр дахь удаагаа өсөж буй тохиолдол энэ болохыг BBC онцлов.

Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны тоонд багтдаг БНАСАУ сүүлийн жилүүдэд олон улсын хориг арга хэмжээ болон байгалийн гамшгийн улмаас эдийн засаг нь ихээхэн доройтолд орсон юм. Өнгөрсөн онд Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан 100 мянган айлын орон сууц барьсан бөгөөд үүний ачаар барилгын салбарын үйлдвэрлэл нь дөрвөн хувиар өссөн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.