Японы эдийн засгийн өсөлт 0.3 хувиар саарчээ
Японы эдийн засгийн өсөлт өнгөрсөн улиралд өмнөхөөсөеө 0.3 хувиар саарсан талаар тус улсын статистикийн газраас мэдээллээ. Энэ нь евро бүсийн өрийн хямралын улмаас экспортын хэмжээ нь буурсан, дотоод хэрэглээ нь ч сул байгаатай холбоотой юм байна. Харин өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад эдийн засаг нь 1.4 хувиар тэлсэн байгаа аж.
Гэхдээ дэлхийн эдийн засгийн уур амьсгалын тодорхойгүй байдалтай холбоотойгоор Японы эдийн засгийн өсөлт цаашид ч үргэлжлэн саарч магадгүй гэдгийг эдийн засагч, шинжээчид анхааруулсан байна. Тиймээс бодлого тодорхойлогчид эдийн засгийн өсөлтийг дэмжих дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж.