Итали 2018 он гэхэд өрийн хэмжээ 20 хувь бууруулна
2012.07.17

Итали 2018 он гэхэд өрийн хэмжээ 20 хувь бууруулна

Италийн Засгийн газар улс орныг нь хямрал руу чангааж буй үндэсний өрийн хэмжээгээ 2018 он гэхэд 20 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна. Зорилгодоо хүрэхийн тулд таван жилийн төлөвлөгөө боловсруулж, 15-20 тэрбум евро зарцуулахаар төсөвлөжээ. Өнгөрсөн онд Италийн үндэсний өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 120.1 хувьд хүрсэн бөгөөд энэ онд уг үзүүлэлт 123.4 хувьд хүрэх магадлалтай байгаа юм. Зэрэглэл тогтоох "Moody's" агентлаг евро бүсийн гурав дахь томоохон эдийн засагтай орны нөхцөл байдал ойрын ирээдүйд улам дордох төлөвтэй байна гэж үзэн Италийн Засгийн газрын бондын зэрэглэлийг өнгөрсөн баасан гаригт дахин бууруулсан байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.