Нийслэлийн 10 цэцэрлэгийн барилгыг өөр зориулалтаар ашигладаг
Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн зориулалттай барьсан боловч өөр зориулалтаар ашигладаг барилгуудын судалгаа гаргажээ.
Судалгаагаар цэцэрлэгийн арван барилгын зориулалтыг нь өөрчилсөн нь тогтоогдсон ба бусдын эзэмшилд хэрхэн шилжсэн нь тодорхойгүй байна. Хэрвээ зориулалтаар нь ашиглавал 1920 хүүхдийн ор бүхий цэцэрлэг ашиглах боломжтой аж.
Зориулалтаар нь ашиглавал 1920 хүүхдийн ор бүхий цэцэрлэг ашиглах боломжтой.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана "Цэцэрлэгийн арван барилгын асуудлыг шийдэж өгөөч гэдэг хүсэлтээ нийслэлийн удирдлагууд болон Өмчийн харилцааны газарт тавьсан.
Мөн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн агуулах, Багшийн хөгжлийн төв зэрэг байгууллагуудын сул өрөөг бүлгийн зориулалтаар ашиглах боломжийг судалж, 32 танхимд засвар хийж, ангийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Цэцэрлэгийн засварын хөрөнгийг шийдэхээр нийслэлийн удирдлага, БШУЯ-нд хүсэлт гаргасан" гэв.