Сурагчдыг өөрийгөө хамгаалах аргад суралцуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.07.01

Сурагчдыг өөрийгөө хамгаалах аргад суралцуулна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор захирамж гаргажээ.

Захирамжын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах аргад сургах зорилгоор хөтөлбөр боловсруулан 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжлүүлэхийг нийслэлийн Боловсролын газарт даалгасан байна. 

Түүнлчэн  гэмт хэрэг, захир­гааны зөрчлийн судалгааг үндэслэн дүүр­гийнхээ нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчил үйлдэх боломжтой газар, нийтийн эзэмшлийн гудамж талбай, орц, гудамжийг камержуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг дүүрэг бүрт байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.