Хөдөөгийн сурагчид хөдөлмөрийн анхан шатны чадвартай болно
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Шинэ-Идэр сумын сургуулийн хөдөлмөрийн кабинетад
2013.06.27

Хөдөөгийн сурагчид хөдөлмөрийн анхан шатны чадвартай болно

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санаачлан хэрэгжүүлж буй Цахим-Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа бүх сумын сургууль, цэцэрлэгийг шилэн кабельд холбох нөхцөлийг бүрдүүлээд байна.

Хөдөөгийн сургуулиудыг цахимжуулах, хөдөлмөрийн кабинетаар иж бүрэн хангах нь багш хүүхдүүдийг чадваржуулж, сургууль төгсөөд мэргэжлийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болоход ихээхэн нөлөөлнө гэж үзжээ.

  Нийт эцэг эхчүүдийнхээ өмнөөс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд талархал илэрхийллээ.

Хүүхдүүд төгсөөд хүний гар харалгүй төрөл бүрийн хоол хийх, үндэсний болон шинэ загварын хувцас оёх, тавилга, ахуйн хэрэгслэлээ өөрөө хийх чадварыг эзэмшиж чаджээ. Эцэг эхчүүд ч үүнд талархалтай байна. Энэ мэтчилэн төрөөс дэмжиж материаллаг орчныг нь бүрдүүлж өгвөл суралцах идэвх сайжирч, хүүхдүүдэд урам болж байгааг  Төмөрбулаг, Шинэ-Идэр сумдын захирал, хөдөлмөрийн багш нараас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд уламжилж, нийт эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ. Монголын баялаг бол дан ганц уул уурхайн эрдэс баялаг биш.

Ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж, Монгол хүн өөрийнхөө эзэмшсэн мэдлэгээр, сурсан мэргэжлээрээ баялаг бүтээх цаг нь ирсэн гэж хэлдэг. Иргэнээ баялаг бүтээгч болгох нь боловсролын нэг гол үүрэг юм.

Өнөөдөр Инженер, техникийн мэргэжлийн боловсролтой 17,500 ажилтан, байнгын бус түр 13,000 мэргэжилтэй ажилчид Монголд хэрэгтэй

Хүүхдүүдэд ямар ур чадвар олгохоос хувийн хэвшлийн ирээдүй тодорно. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудалд хувийн хэвшил түлхүү оролцож, цаашдаа сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чанарт суурилан хөгжүүлэх нь улс орны хөгжилд гол түлхэц болно.

Тухайн сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь ажил эрхэлж байна вэ? гэдэг нь чанарыг тодорхойлох үзүүлэлт биш. Өнөөдөр Инженер, техникийн мэргэжлийн боловсролтой 17,500 ажилтан, байнгын бус түр 13,000 мэргэжилтэй ажилчид Монголд хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ. Багшаа ч хөгжүүлж, сургалтын орчин, сургалтын хөтөлбөрөө ч сайжруулах шаардлагатайг хөдөөгийн сургуулийн жишээ харуулж байна.