Нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 75 хувийг цэцэрлэгт хамруулна
Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагаас бүх хүүхдээ хүлээн авч чадахгүй байна. Тиймээс бүх боломжит хувилбараар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмнэ гэдгийг нийслэлийн боловсролын газраас мэдэгдсэн.
Өнгөрсөн жилийн хувьд нийт цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 69.5 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Харин энэ жил 75 хувийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байна.
Үүний тулд төрийн өмчийн цэцэрлэгийн харанхуй өрөөг хүртэл ашиглахаар нийслэлээс засварлаж өгөөч гэсэн хүсэлт хүргүүлсэн. Нийслэлээс хөрөнгийг нь шийдээд өгвөл 30 анги нэмэгдэх боломжтой болжээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
Цэцэрлэг
Төрийн цэцэрлэгүүдэд байгаа сэрүүн, харанхуй өрөө зэрэг анги танхим болгон ашиглах боломжтой нийт 30 өрөөг судлаад засварын зардлын хамт нийслэлийн удирдлагад хүргүүлсэн.
Мөн 33 гэр цэцэрлэг ажиллуулах боломжтой. Хувийн аж ахуй нэгжүүдэд нэг өрөөгөө гарган цэцэрлэг ажиллуулах санал тавьж, цэцэрлэгт ажиллах багш гаргаж өгөхөөс эхлээд туслаж дэмжихэд бэлэн байгаа. Энэ мэтээр байж болох бүх хувилбараар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Манай улсад 99 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас 75 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах тооцоо гарсан. Энэ тоог нэмэгдүүлэх шаардлага байгааг нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.