МАН-ын хуралдаан.
2013.07.17

МАН-ын бага хурал хойшилжээ

МАН-ын залуусын "Шинэчилье" хөдөлгөөнийнхөн намынхаа бага хурлыг наадмын өмнө хуралдуулах шаардлага тавьсан ч Удирдах зөвлөл нь хуралдаж энэ сарын 20-доор хийхээр болсон. Гэхдээ тодорхой товыг намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэдэг юм байна. Энэ талаар тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар "Бид намын байгууллагууддаа энэ сарын сүүлээр Бага хурлыг хуралдуулвал ирцийн байдал ямар байх талаар хариу мэдэгдэх үүрэг өгсөн.

Тиймээс эдгээр арга хэмжээ дууссаны дараа буюу энэ сарын сүүлчээр Бага хурал болох байх.

Энэ сард хүмүүсийн амралтын үе таарсны зэрэгцээ хэд хэдэн аймаг, цөөнгүй сумд түүхт ойгоо тэмдэглэх юм билээ.

Манай намын дүрэмд зааснаар намын Бага хурлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцдог юм. Намын Бага хурлаар Их хурлыг зарлан хуралдуулах, Их хурлын - төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталдаг тул энэ асуудпыг гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор нухацтай авч үзэх ёстой" гэв.