МАН-ын Бага хурал болно
МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ирэх бямба гариг буюу долдугаар сарын 20-нд МАН-ын Бага хурал зарлагдаад байна. Бага хурал 310 орчим гишүүнтэй, тус хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ.
Ингэхдээ Бага хурал, Удирдах зөвлөлд багтдаг гишүүдээс хэн нь энэ удаагийн сонгуульд ямар оролцоотой байсан, ямар үүрэг хүлээсэн. Сонгуульд ялагдал хүлээсэн нь чухам МАН-ын удирдлагуудын оновчгүй бодлоготой холбоотой байсан уу, эсвэл өөр олон шалтгаан нөлөөлсөн үү гэдгийг дүгнэхийн зэрэгцээ Намын их хурлыг хуралдуулах тов гаргах юм.
Түүнчлэн “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас тавьж байгаа намын удирдлагуудыг огцруулах тухай асуудал ч хөндөгдөнө.