МАН-ын залуус албан тушаалд шунахгүйгээ батлав
Гурван ч сонгууль дараалан ялагдал хүлээсэн намаа шинэчлэхээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, О.Содбилэг нар “Шинэчилье” хэмээх нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. Гэвч тэднийг албан тушаалд санаархсандаа ийм хөдөлгөөн зохион байгуулж байна гэж шүүмжилж гоочлох нь их байна. Энэ нь өмнө ч бас гарч байсан шинэчлэлийн төлөөх уриатай хөдөлгөөний идэвхтнүүд ямар нэг албан тушаалд очоод таг болдогтой ч холбоотой юм.
“Шинэчлэлийн баталгаа”-нд гарын үсэг зурах хэрэгтэй гэж үзэж байна.
Тэгвэл дээрх "Шинэчлэл 27" хөдөлгөөний зохицуулагч Ш.Батсайхан ийм хандлага, ойлголтыг үгүй болгохын тулд бусад хөдөлгөөн, эвслийнхнийг “Шинэчлэлийн баталгаа”-нд гарын үсэг зурахыг уриалж байна. Тэрээр намаа шинэчлэхийн төлөө явж байгаа хэн нэгэн бусдад буруу ойлголт төрүүлэхгүй байх үүднээс “Шинэчлэлийн баталгаа”-нд гарын үсэг зурах хэрэгтэй гэж үзэж байна.
Энэхүү баталгаанд гарын үсэг зурснаар “Шинэчлэл гэдэг нэрээр намын ямар нэгэн хариуцлагатай албан тушаалд очихыг хүсээгүй" гэдгээ албан ёсоор баталгаажуулж байна гэсэн үг юм.