Ерөнхий зохицуулагчаар Ж.Эрдэнэбатыг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.07.03

Ерөнхий зохицуулагчаар Ж.Эрдэнэбатыг томиллоо

МАН-ын “Шинэчлэе” хөдөлгөөнийхөн хуралдаад, Ерөнхий зохицуулагчаараа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томилсон байна. Тэрээр өнгөрөгч оноос намдаа жигүүр байгуулах асуудлыг тавьж байсан бөгөөд намынхаа удирдлагуудын үйл ажиллагааг шүүмжилсэн шаардлага хүргүүлж байсан юм. Тэрээр УИХ-ын гишүүн болохоос өмнө 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан юм.