МАН-ын Бага хурал энэ сарын 20-доор болно
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, тайлан мэдээг хэлэлцэхээр уржигдар МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагдсан. Гэхдээ тус хурлын гол сонин нь намаа шинэчлэх гэсэн “Шинэчилье” хөдөлгөөнийхөн Удирдах зөвлөлдөө биечлэн хүргүүлсэн шаардлага, энэ хүрээнд гарах шийдвэр байлаа.
Гэвч “Долдугаар сарын аль нэгэн өдөр МАН-ын Бага хурал болно” гэсэн тодорхойгүй шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурал гарсан нь “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намынхаа байрны үүдэнд гэр барихад хүргэжээ.
Өчигдөр Тусгаар тогтнолын ордны үүдэнд таван ханатай гэр босгож, намын шинэчлэлийн асуудалд олон нийтийн санаа бодлыг нээлттэйгээр авч эхэлсэн байна.
Тусгаар тогтнолын ордны үүдэнд таван ханатай гэр босгож, намын шинэчлэлийн асуудалд олон нийтийн санаа бодлыг нээлттэйгээр авч эхэлжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын намаа шинэчлэх гэсэн залуусын шаардлагаар намын үйл ажиллагаа, арга барилыг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, тусгай хөтөлбөр гаргахаар болсон байна.
Харин намын Бага хурлыг энэ сарын 20-доор хуралдуулахаар болжээ. Энэ нь улсын баяр наадам, зарим аймаг сумдын ой болж байгаатай холбоотой гэнэ.
Намаа шинэчлэх гэсэн хөдөлгөөнийхний тавьсан таван зүйл бүхий шаарддагаас “МАН- ын нэрээр өндөр албан тушаал хашиж байгаад авлигын хэрэгт холбогдсон бол шалгуулж, хариуцлага хүлээлгэх”-ийг Удирдах зөвлөл хамгийн их дэмжиж байгаа гэнэ.