Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцуулав.
2013.06.29

Статистикийн хуулийг хэлэлцэхээр боллоо

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар нарын гишүүд санаачлан боловсруулжээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар нарын гишүүд санаачлан боловсруулж өргөн барьсан бөгөөд төсөл санаачлагчид Статистикийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг таван жил тутам”, “ Хүүхэд хөгжил судалгааг дөрвөн жил тутам” гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг таван жил тутам” гаргаж байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцуулав. Хуулийн төслийн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Хуулийн төслийг гишүүдийн 77.1 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.