Хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын Гишүүн, Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.05.30

Хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын гишүүд Статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Тэд өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслөө өргөн барилаа.

Төсөл санаачлагчдын зүгээс Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7.1-т заасан «Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг таван жил тутам», «Хүүхэд хөгжил судалгааг дөрвөн жил тутам» гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг таван жил тутам” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Учир нь хүүхэд хөгжил болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг хоёр жилийн хугацаагаар хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан хийдэг аж. Тиймээс хуулийн төслийн зарим зүйл, заалтын нөхцөл байдлыг харгалзан судалгаа хийх хэрэгтэйг хууль санаачлагчид онцлов.