"Цахим ардчилал" онлайн хэлэлцүүлэг болно
“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн анхны зочноор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцоно.
2013.06.12

"Цахим ардчилал" онлайн хэлэлцүүлэг болно

“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн анхны зочноор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох гэж  байна.

Ардчилсан Залуучуудын холбооноос АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааг залуучуудад таниулан сурталчилах, тэдэнтэй санал бодлоо харилцан чөлөөтэй ярилцаж, мэдээлэл солилцох зорилгоор онлайн хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр 2013.06.12 ны өдрийн 14 цагаас  “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн анхны зочноор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох гэж  байна.

Та бүхэн өөрсдийн ирээдүй, сайн сайхан амьдралын төлөө ярилцаарай  бас идэвхитэй оролцоорой.

Тэрээр дараахи сэдвүүдээр залуустай ярилцана.

  1. Шинэчлэлийн Засгийн газраас гадаадад ажиллаж амьдарч буй залуучуудад чиглэсэн бодлого, арга хэмжээ,
  2. Дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд элссэн оюутнуудад сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх
  3. Гадаад боловсрол эзэмшиж эх орондоо ирж буй залуусын ажлын байр, амьдрах орчин, залуусын ирээдүйн амьдралын баталгаа болон  бусад сэдвээр  салбарын сайд мэдээлэл өгөхөөр уригдлаа.  Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа залуучууд онлайн хэлэлцүүлгийн үеэр Л.Гантөмөр сайдтай санал бодлоо хуваалцаж сонирхсон асуултандаа хариулт авах бүрэн боломжтой.

Та бүхэн өөрсдийн ирээдүй, сайн сайхан амьдралын төлөө ярилцаарай  бас идэвхитэй оролцоорой.

“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгт зочноор оролцох залуус та бүхэн http://demparty.mn/live болон http://demyouth.mn/live  сайтад зочилоорой.