Цонхыг чанараар нь биш, үнээс хамааран сонгодог
Шинээр баригдаж байгаа барилгын цонхны чанар төдийлөн сайжрахгүй байна үүнийг удаа дараа шүүмжлэн, ярьж байгаа ч сайжрахгүй хэвээр гомдол гарсаар байна.
Шинээр орон сууцанд орж байгаа цонх дулаан алддаг гэсэн гомдолыг байнга гаргадаг. Энэ үүднээсээ Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
- Цонхны талаар иргэдээс ихээхэн гомдол ирдэг. Стандартад нийцсэн цонх нэвтрүүлэхийн тулд яах ёстой вэ?
Үйлдвэрлэгчдийн хувьд жилээс жилд барууны стандартыг нэвтрүүлж, байгаа ч цонхны чанар сайжрахгүй байгаагын нэг шалтгаан нь барилга угсралтын компани цонхыг чанараар нь биш, үнэлгээгээр нь сонгож байгаатай холбоотой.
Манай холбоо үйлдвэрлэгчидтэй хамтран 2011 онд гаднаас орж ирж байгаа барилгын материал, дотооддоо үйлдвэрлэж байгаа материалын үнийг судлаж, стандартыг хангасан цонхны үнэлгээг тогтоосон. Доод үнэ нь 125 мянган төгрөг байсан үнэлгээ одоо 140 мянган төгрөг болсон. Гэтэл энэ жил хийгдэж байгаа цонхны гэрээг харахад 70,80 мянган төгрөгөөс хэтрэхгүй байна.
Хуванцар цонх, хаалганы стандарт 2007 оноос мөрдөгдсөн Герман технологи бол манай стандарт.
2011 оноос эхлэн барилгын цонх суулгалтын стандартыг мөрдөж эхэлсэн. Гэвч үүнийг мөрдөж байгаа компани ховор. Барилгын цонх чанар, суулгалт гэсэн хоёр зүйлээс л шалтгаалдаг. Энэ аль аль талдаа хийгдэхгүй байна.
Барилгын хууль зөрчигдөд байгаа бас нэг зүйл бол барилга угсралтын компаниуд, цонхны үйлдвэрлэл, суулгалтыг мэргэжлийн байгууллага буюу тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэдэггүй нь хууль зөрчиж байгаа.
- Вакум цонх гэж яг ямар байх ёстой бэ? Зөвхөн хөөсөнцөрөөр наасныг вакум гэхгүй байх тэгэхээр стандарт нь юу байдаг бэ?
Хуванцар цонх, хаалганы стандарт 2007 оноос мөрдөгдсөн Герман технологи бол манай стандарт. Тодорхой технологийн дагуу угсрагдсан, эдэлгээ даах чадвартай, хамгийн гол нь барилгын хананд суусныхаа дараа дулаан алдалт байхгүй, сийгэхгүй ийм цонхоор л хангасан байх ёстой. Энэ стандартыг мөрдөөд 4-5 жил болж байна.
- Цонхны стандартад нийцэхгүй бол дулаан алдана эрчиим хүч их хэрэглэнэ. Тэгэхээр барилга хот багуулалтын яамтай стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна уу? Ямар бэрхшээл гарч байна.
Үүнийг хянаж байгаа ганц байгууллага бол маргэжлийн хяналтын газар. Гэвч мэргэжлийн бус хүмүүс ажилладаг учир өөрийн мэддэг шалгуураар л хяналт тавина. Харин цонхыг мэддэг хүмүүс бол мэргэжлийн холбоонд байгаа 60-аад үйлдвэрлэгчид.
Нэгдсэн холбоо байгуулагдаад 5 жилд болж байна. Барилгын чухал хэсэг болох цонхны чанарыг сайжруулах ажилд холбоотой хамтран ажиллах хэрэгтэй байна. Холбооноос зураг төслийн хэмжээнд хяналт тавьж, засаж, залруулах боломжтой.
- Барилга угсралтын компаниудтай хэр хамтран ажиллаж байна.
Барилга угсралтын компани бол ашгийн төлөө ажилладаг. Мэдээж аль болох бага зардалаар ашиг олно гэдэг зорилт байх нь ойлгомжтой. Гэхдээ иргэдийг хохироохгүй байх талаас ажиллаж, МУ-д мөрдөгдөж байгаа стандартыг зөрчихгүй байхад анхаарах хэрэгтэй. Үүнийг хяналтын байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтарч байж хийх юм.