Барилгын салбарт тогтвортой боловсон хүчин бүрэлдэхгүй байна
Барилгын зөвлөх инженер М.Норов
2013.04.22

Барилгын салбарт тогтвортой боловсон хүчин бүрэлдэхгүй байна

Барилгын зөвлөх инженер М.Норовтой барилгын салбарын тулгамдаж буй асуудал сэдийн хүрээнд ярилцлаа.

-  Барилгын салбар ямар шатандаа явж байна бэ?

Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн их олон санаалаар өрнөж байна.  Барилгын салбарыг гол зорилго нь салбарыг хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулахад л оршиж байдаг. Үүний тулд барилгын салбарт, материалын үйлдвэрлэлд хөнгөлттэй зээл олгоно гэж байгаа ч зөвхөн ярих биш  ажил хэрэг болгох шаардлагатай.

-  Барилгын салбарт ямар бэрхшээл тулгардаг бэ?

Барилгын салбарт тогтвортой боловсон хүчин бүрэлдэж чадахгүй байна. Урд  хөршийн боловсон хүчин өнөөдөр барилгын салбарт давамгайлдаг. Үндэсний боловсон хүчин яагаад тогтвортой байж чадахгүй байгаа нь улиралын чанартай байдагтай холбоотой. Жилд дунджаар 5-6 сар ажилладаг.

Ер нь барилгын материалын үйлдвэрлэлийг тогтвортой, жигд хангахын тулд судалгаа, шинжилгээний ажил хийгдэх хэрэгтэй.

Барилга хот байгуулалтын яамнаас залуучуудыг барилгын салбарт мэргэжил эзэмшүүлэхээр сургаж байгаа ч улиралын чанартай ажилгүй суух нь хүмүүст хэцүү энэ утгаараа  тогтвортой ажилчин байж чадахгүй.  Үүнийг шийдэхийн тулд өвлийн цагт ажилладаг байх  боломж олгох хэрэгтэй.  Төрөөс 10 сар хүртэл барилга угсараад 11 сараас барилгын дотор ажил хийдэг зохицуулалт, чиглэл гаргах хэрэгтэй.

 Мөн бас нэг шүүмжлэлтэй зүйл бол барилгын салбарыг хөгжүүлэхээр хөрөнгө оруулалт хийгдэнэ, 40 мянга, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрүүдийг зарлалаа. Гэтэл төлөвлөлтгүй, дэд бүтэцийн асуудлаа шийдэж чадахгүй, барилгууд эрчим хүчээр хангагдаж чадахгүй байна.  Эхлээд дэд бүтэц, зам,  шугам сүлжээ шийдэгдэх ёстой.

Аль ч засгийн газар  судлагаа шинжилгээний үндэслэлтэй, тогтвортой жигд хөгжүүлэх талаар бодохгүй яаран хуумгай хөдөлдөг. Барилгын салбар сонгуулийн сурталчилгааны хохирогч болохгүй байгаасай гэж хүсч байна.

- Барилгын материалын стандарт чанарын шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл байгаа? Энэ асуудалд таны байр суурь.   

Материалын чанар үнэхээр хангалтгүй. Энэ жилээс барилгын материал авахад зориулан зээл өгөхөөр болсон. Ер нь барилгын материалын үйлдвэрлэлийг тогтвортой, жигд хангахын тулд судалгаа, шинжилгээний ажил хийгдэх хэрэгтэй.

Наад зах нь хичнээн тонн цемэнт хаан бий болгох тооцоо чухал. Судалгаанд дээр үндэслэн 100 мянган айлын орон сууц барихад дэд бүтэц хэр шийдэгдсэн үгүйг судалж, оновчтой төлөвлөгөө гаргах ёстой. Хэдхэн жилийн өмнө 40 мянган айлын орон сууцыг хөтөлбөр хэрэгжлээ гэж Засгийн газраас зарласан.

Яг үнэн хэрэгтэээ бага, дунд орлоготой айл өрхүүдийг дэмжих зорилготой байсан нь хэрэгжилгүй хувийн барилгын компаниудын өөрийн болон гадаадын зээл тусламжаар барьсан барилгыг тоолон хамруулсан. Эхний төлөвлөсөн зорилт биелэж чадаагүй.

Одоо ч 100 мянган айлын орон сууц хөтөлбөр яригдаж байгаа нь шийдэгдээгүй л байна. Тиймээс маш сайн төлөвлөгөө, судалгааг хэрэгтэй гэдгийг анхааруулмаар байна.