Амьдралд нийцсэн эрх зүйн орчин хэрэгтэй
Ахмад барилгачин Н.Жигжид
2013.04.18

Амьдралд нийцсэн эрх зүйн орчин хэрэгтэй

Барилгын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөний үеэр барилгын салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид саналаа солилцлоо.

Ахмад барилгачин Н.Жигжид: 

1990 оноос хойш орон сууц, нийтийн аж ахуйн салбар элгээрээ мөлхсөн ч өөрсдийн хүчээр өндийж чадсан. Хэдийгээр манай барилгачдад бэрхшээл, ялангуяа хүнд сурталын бэрхшээл байгаа  ч гэсэн зах зээлийн харилцаанд шилжиж, ажил амьдрал, бизнесээ өрнүүлж байна.

Яам байгуулагдаад найман сар болж байгаа. Стратегийн болоод, бодлогын чиглэлээр багагүй ажлыг төлөвлөж, бодлогын хүрээнд ирээдүйд чиглэсэн багагүй ажил хийж байгааг харж дэмжиж байна. Нөгөө талдаа барилгачид барилгыг бий болгодог. Харин түүнийг олон жил ашигладаг.

Бодлогын, эрх зүйн, үнэ тарифын асуудал хүнд хэвээрээ байна.

Тэгэхээр хот байгуулалт, нийтийн үйлчилгээ, орон сууцны ашиглалт гэдэг том салбарыг манай барилга, хот байгуулалтын яам анхаарах хэрэгтэй. Бодлогын, эрх зүйн, үнэ тарифын асуудал хүнд хэвээрээ байна. Ашиглалт, үйлчилгээ, хот, нийтийн аж ахуйн салбарыг анхаарах хэрэгтэй.

1. Эрх зүйн орчин дорвитой биш хэвээр. Хууль байгаа хэдий ч салбарын үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байна. Яам байгуулагдаад хэд хэдэн чухал хуулинд өөрчлөлт оруулсан. Нэг том амжилт бол яаманд тусгай газартай боллоо.

Одоо үйл ажиллагаагаа жигд явуулах арга барилыг түргэн зохицуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил биш, зовлон болоод байна. Амьдралд нийцсэн эрх зүйн орчинг бий болгоочээ гэсэн хүсэлт дэвшүүллээ. Харамсалтай нь яам салбарын төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж чадахгүй байна.

2. Зах зээлийн харилцаанд шилжиж чадаагүй салбар бол хот нийтийн аж ахуйн үйлчилгээ хамгийн их хоцрогдсон өмч хэвээрэй байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Салбарын үнэ тарифын зохицуулалтыг яам дэмжихгүй бол цаашаа өндийхгүй боллоо. Өнөөдөр монгол улсад нийтийн аж ахуйн, хувийн болоод, орон нутгийн өмчийн байгууллага бүгд алдагдалтай, асар их өртэй байгаа. Энэ нь бүх шатанд үнэ тарифийг барьж байсантай холбоотой. Одоо үүнийг зохицуулж сайн ажиллуулах хэрэгтэй байна.

Улаанбаатар хотод төвийн системд таван сая тонн нүүрс түлж, үүнээс 20-30 хувь нь үнс болдог.

3. Орон сууцны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.  Гэтэл энэ төслийг хэрэгжүүлэхэд цахилгаан, дулааны эрчим хүчний асуудал гацаа үүсгэнэ. Цаашлаад эрчим хүчний хүрэлцээг хэрхэн шийдэхээ анхаарах шаардлагтай. Улаанбаатар хотын хэдэн станц, хот хөдөө ялгаагүй үнсэндээ дарагдлаа.

Гэтэл үнсийг гадаадад цемент, зам барилгын салбарт өргөн ашигладаг. Зөвхөн Улаанбаатар хотод төвийн системд таван сая тонн нүүрс түлж, үүнээс 20-30 хувь нь үнс болдог. Үнс барилгын маш үнэтэй түүхий эд гэдгийг хэлмээр байна.

Дээрх асуудлыг анхаарах хэрэгтэй хэмээн саналаа хуваалцаж, яам төрийнхөө дэмжлэгийг авч, хүндрэл бэрхшээлээ давж, төлөвлөж байгаа ажлаа гүйцэтгэх болтугай гэсэн ерөөлөөр өндөрлөлөө.