Барилгын салбарт тавигдаж буй зорилтуудыг биелүүлнэ гэдэгт итгэж байна
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан
2013.04.19

Барилгын салбарт тавигдаж буй зорилтуудыг биелүүлнэ гэдэгт итгэж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан МУ-ын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээг уншиж сонордууллаа.

"Бүтээн байгуулалт-Хөгжил" барилгын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөнд оролцож буй МУ-ын хөгжил дэвшилд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа ажиллагсад болон зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

 МУ-ын хот суурины хөгжил, цэцэглэлтийн дүр төрх, хүн амын ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх барилга, барилыгн дотоодын үйлдвэрлэлийн чиглэл, найдвартай ажиллагаанд анхааран ажиллахад та бүхний оюун ухаан авьяас чадвар идэвхи зүтгэл санаачлага бүтээлч хөдөлмөр ихээхэн үүрэг гүйцэтгэж манлайлж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Та бүхэнд цаашдаа ч эдгээр зорилтуудыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

МУ-ын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан барилгын салбарын өмнө тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд барилгын салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгүй болгох барилгын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг шинээр байгуулах, хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Та бүхний өмнө МУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтууд засгийн газраас зөвшөөрсөн шинэ бүтээн байгуулалт түр хугацааны зорилтод хөтөлбөр, нийслэл  Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг хөгжлийн томоохон асуудлыг бодлого, зохицуулалтаар ханган зохион байгуулж хэрэгжүүлэх үндсэн гол зорилт тулгарч байна.

МУ-ын хот суурин газрын хөгжил цэцэглэлтэнд түргэгтгэх, иргэдийн ажиллах таатай орчинг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, талаар барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт олон чухал зорилтууд тавигдаж байна.

Та бүхэнд цаашдаа ч эдгээр зорилтуудыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Зөвлөгөөнд оролцогчид та бүхнээр уламжлуулан барилгын салбарын нийт хамт олонд ажил үйлстэй улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Сайн цаг ирж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

МУ-ын Ерөнхийлөгч Цахиагын Элбэгдорж

2013 оны 4 дүгээр сарын 11 Улаанбаатар хот