Мэдлэг, ур чадвараа бодитоор үнэлүүлэхэд иргэний оролцоо чухал
Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл
2013.05.29

Мэдлэг, ур чадвараа бодитоор үнэлүүлэхэд иргэний оролцоо чухал

Хөдөлмөрийн үнэлэмж гэдэг Монгол хүний үнэлэмж дэлхийд ямар түвшинд байгааг тооцох томоохон шалгуур. Энэ утгаараа зөвхөн салбарын түвшинд бус улс орны түвшинд хөдөлмөрийн үнэлэмж ямар байгааг мэдэх зорилгоор Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэлтэй ярилцлаа.

- Манай улсад хөдөлмөрийн үнэлэмж зохих түвшиндээ байж чадаж байна уу?

Хөдөлмөрйин үнэлэмжийг мэрэгжил боловсрол шаардсан ажил хөдөлмөр эрхлээд хангалттай хөдөлмөрийн хөлс авч чадаж байна уу гэдэгээр тодорхойлно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөрйин үнэлэмжтэй хольж болохгүй. Цалин гэдэг тухайн хүний мэдлэг боловсрол, ур чадварт тохирсон байх ёстой.

Манай улсын хувьд хөдөлмөрийн хөлс тийм ч хангалттай биш байгаа. 2012 онд 72 улс орон оролцсон хөдөлмөрийн дундаж цалин тогтоох судалгаагаар Дэлхийн дундаж цалин 1460 ам.доллар гэсэн дүн гарсан. Гэтэл манай улс хойноосоо зургаад буюу дундаж цалин 415 ам.доллар гэж эрэмблэгдсэн юм. Үүнээс мэргэжил ур чадвар шаардах мэргэжилтэй ажилтаны дундаж цалин дэлхийн жишигт ямар доогуур байгааг харж болно.

- Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд юуг анхаарах бэ? Манай улсад ажилчны бүтээмжийг үнэлэх систем бий юу?

Мэдээж хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлэх буюу цалин нэмэгдэх нь бүтээмж өндөр байхаас л шатгаална. Гэтэл бүтээмжээр үнэлэх тогтолцоог сүүлийн 20 жил орхигдуулсан бүр хаясан гэж хэлж болно. Саяхан гарсан тоон  мэдээллээр бүтээмжийн түвшин цалингын түвшингээс ихээхэн хоцрогдолтой буюу дундаж цалин хурдацтай өсч байхад бүтээмж гурав дахин хоцрогдсон гэсэн албан ёсны статистикийн судалгаа бий.

Тиймээс иргэдийн бүтээмжийг өсгөхөд  анхаарах цаг болсон.  Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан дотор бүтээмжийг дээшлүүлэх асуудлыг хөндсөн байгаа. Сүүлийн 20 жил хаягдсан бүтээмжийг нэмэгдүүлэхэд засгийн газар анхаарч бүтээмж, цалин хоёрыг уялдуулах бодлогын зорилт тавьсан. Ямар ч асуудал хамгийн түрүүнд бодлого тодорхойлох дараа нь түүнийг хэрэгжүүлэх үйл явц чухал.

Өөрсдийн толгойд байгаа эрдэм мэдлэг, гарт байгаа ур чадвараа зөв үнэлүүлэхийн тулд шаардлага тавьж чаддаг байх хэрэгтэй байна.

Энэ утгаараа ойрын, дунд, урт хугацаанд бүтээмжийг өсгөх ямар чиглэл барьж ажиллах, дэлхийн нийтийн хандлагийг судлах зорилттой ажиллаж байна. 2012 онд хөдөлмөр нийгмийн зөвшилцөлийн гурван талт шинэчилсэн бүрэлдэхүүний анхны хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний үндэсний хэмжээний баримт бичигтэй болсон.

Яагаад төрөөс баримтлах бодлого гэхгүй үндэсний хэмжээнд баримтлах бодлого гэж нэрлэсэн бэ гэхээр цалин болоод хөдөлмөрийн харилцааны олон асуудал нийгмийн зөвшилцөлийн хүрээнд шийдэгддэгтэй холбоотой. Цалинг тогтоох аж ахуй нэгж байгууллагын аль ч түвшинд зөвшилцөлийн механизмаар зохицуулагддаг. Энэхүү баримт бичиг нь  2012-2021 он хүртэл 10 жилийн хугацаанд дөрвөн үндсэн зорилтын хүрээнд хэрэгжих юм.   

1. Хөдөлмөрийн хөлсний хууль тогтоомжийг боловсронгүй болгох

2.Салбарын болон, бүс нутгийн түвшинд тарифийн хэлэлцээр байгуулах замаар цалин хөлсний зохистой тогтолцоог зохицуулдаг механизмыг бий болгох

3. Аж ахуй нэгж байгууллагын түвшинд хамтын гэрээгээр цалингын аятай тогтолцоог бий болгох

4. Цалингын бодлогыг хэрэгжүүлэх сургалт сурталчилгааг түгээх зэрэгт анхаарч ажиллана.

Хууль эрх зүйн орчинг өөрчлөх асуудалд одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх, хөдөлмөрийн гол харилцаа болох ажилын цаг, цалингын үнээмжийг боловсронгүй болгох, цалин хөлсийг индексжүүлэх, нэмэгдүүлэх тухай хуулийн зохицуулалт хийхэд анхаарах юм.

Харин салбар бүс нутгийн түвшинд цалингын механизмийг зохистой болгох нийгмийн түншлэлийг дэмжинэ гэдэг огт байхгүй зүйл. Монгол улсад цалин хөлс аль ч салбарт замбараагүй байгаа. Ажил олгогч цалин хөлсийг тогтоохдоо баримтлах бодлого баримжаа байхгүй санаанд орсон тоогоороо цалин олгодог. 

Харин бодлогын баримт бичгээр цалингын зохистой үнэлгээ, салбарын цалингын хэмжээг тогтоох юм. Салбарын тарифыг тогтоосноор хөдөлмөрийн хөлсний үнэлэмж аяндаа цэгцрэх боломжтой. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг л сарбараар ялгаатай тогтож байгаа.  Энэ ажлыг  2014 оноос эхлээд цэгцэлнэ. Манай улсад уул уурхайн салбарын цалингын механизм хамгийн цэгцтэй байгаа. Бусад салбарын хувьд ихэнх нь хувийн мэдэлд байгаа учир цалингын тогтолцоог тогтоохын тулд судалгаа хийж бодитоор үнэлэх ёстой. Тиймээс уул уурхайн салбараас эхлээд тарифийн хэлэлцээр хийж цэгцлэхээр төлөвлөн бэлтгэл ажил хийгдэж байна.

- Салбарын цалин хөлсний мэдээлэл нийтэд хэр ил байгаа бэ?

Салбарын байгууллагууд нээлттэй мэдээлэл өгч байх ёстой. Салбарт тогтоох цалингын хэмжээнд хөдөлмөрийн яам оролцохгүй.  Тухайн салбарууд эдийн засгийн боломж хэр байгааг судлаж байж хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг тогтоох юм. Тогтоосон мэдээллээ олон нийтэд ил тод болгох, иргэдийг мэдээллээр хангах шаардлагатай.

- Цалин хөлс бүтээмжээс хэт өндөрөөр тогтоогдож байна гэж хэллээ.  Бүтээмж их байх тусам цалин өсдөг. Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд яах хэрэгтэй бэ?

Бүтээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн үүсгэл санаачлага их чухал.  Бүтээмжээ нэмэгдүүлнэ гэдэг нэг салбарын биш улс нийгмийн хүрээний асуудал учир олон нийтийн санаачлагыг өрнүүлэх хэрэгтэй байна. Азийн бүтээмжийн байгууллагад манай улс гишүүнээр байдаг.  Томоохон аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран бүтээмж  дээшлүүлэх санал санаачлага гаргаад үр дүнтэй ажилласан туршлага бий.

Статистик мэдээ

Улсаас бүтээмжийг хянаж зохицуулна гэж байхгүй. Байгууллага бүр дэвшилтэд технологи нэвтрүүлэх тэрийг ашиглаж чадах ур чадвар өндөртэй боловсон хүчин авах сонирхолтой байдаг. Тэгэхээр манай иргэд өөрсдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

- Гадаадын ажилчидтэй харьцуудахад монгол хүний хөдөлмөрийн хөлс бага байна уу гэсэн шүүмжлэл бий. Монгол хүн өөрөө үнэлэмжтэй байхын тулд юуг анхаарах бэ? Санал буюу гарц юу байна.

Хамгийн эхлээд хөдөмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд төрийн зүгээс анхаарал хандуулах ёстой. Мэдээж зөвхөн төр шийдэх асуудал биш. Иргэд өөрийн мэлдлэг, ур чадвар, туршлагаа зөв үнэлүүлэхэд анхаарах ёстой санагддаг.

Өнгөрсөн оны сүүлчээр иргэний гомдолоор Оюу-толгой компанид шалгалт хийсэн. Шалгалтаар гадаад, монгол ажилчдын хөдөлмөрйин хөлс хэдэн арав дахин ялгаатай байдал харагдсан. Олон улсын төсөл гэдэг утгаараа ажилтан сонгох шаардлага их өндөр. Монголын шилдэг мэдлэг, чадвартай хүмүүс ажиллаж байгаа хэрнээ маш бага цалингаар үнэлэгдэж байна.

Энэ нь манай иргэдийн санаачлага муу байгаатай холбоотой. Хөдөлмөрийн гэрээг хоёр талын зөвшилцөлөөр байгуулдаг хуультай шүү дээ. Өөрийн мэдлэг чадварыг үнэлээд бага байна гэж  нэгдэж нийлээд дугарах зориг алга. Өөрсдийн хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсээр л байна. Одоогоор Оюу-толгой компанитай монгол ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг хийж байгаа. Өөрсдийн толгойд байгаа эрдэм мэдлэг, гарт байгаа ур чадвараа зөв үнэлүүлэхийн тулд шаардлага тавьж чаддаг байх хэрэгтэй байна.

- Монголд Оюу-толгойн компаниас өндөр цалин өгөхөөр байгууллага хэр байгаа бэ? Оюу-толгой өндөр цалинтай байгууллага мөн үү? Магадгүй өөр өндөр цалинтай ажил байхгүйгээс хөдөмөрөө  бодитоор үнэлүүлж чадахгүй байна уу?

Олон хүн хамтдаа шаардлага тавихад өөр л хандана. Гадны хөрөнгө оруулалттай компаниуд монголын банк санхүү, уул уурхайн салбарт байгаа цалингын хэмжээгээр тогтоосон цалин олгодог гэж хэлдэг. Гадны хөрөнгө оруулалттай Оюу-толгойн компаний цалин тийм ч  өндөрт орохгүй. Манай улсын банк санхүүгийн салбарын л цалин.

Оюу-Толгой компани

Тиймээс ажилчид хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхийн тулд тэмцэж шаардлага тавьж, зоригтой байх хэрэгтэй. Хөдөлмөрийн үнэлэмжийг ганцхан төр л шийддэг юм биш. Оюу-толгойн үйлдвэрчний эвлэл их муу ажилладаг “зохиомол зүйлдвэрчний эвлэл” гэж шулуухан хэлчихмээр санагдсан. Бидэнтэй уулзахаас зугтаасан шүү дээ.

Тиймээс монгол хүн үнэлэмжээ нэмэгдүүлэхийн тулд төрөөс хууль эрх зүйн чиглэлд анхаарах, мөн иргэд өөрсдийн мэдлэг чадвараа бодитоор үнэлүүлэхэд оролцох хэрэгтэй. Монгол улсын хөдөлмөрийн гэрээнд хоёр тал хамтран хөдөлмөрийн хөлсөө тогтоно гээд хуульчисан.

Заавал яагаад Оюу-толгой компанийг дурдаад байна вэ гэхээр энэ бол олон улсын төсөл шүү дээ. Олон улсын төсөл дээр ажиллаж байгаа гадны ч бай, монгол ч бай иргэн ижил ажил эрхэлж байгаа бол ижил цалин авах ёстой гэсэн хууль бий. Мөн монголоос ажиллаж хүч авах ёстой гэсэн заалт ч байгаа. Монгол улс цалин хөлсний талаар баримтлах бодлоготой болсон. Тиймээс өөрсдийн хөдөлмөрийн бодитой үнэлүүлэх эрхтэй.

Мөн иргэд, аж ахуй нэгж компаниудад гэж хэлэхэд ажилд авч байга хүмүүсийн цалинг бодитой тогтоох дээр анхаарч ижил түвшиний хүмүүст ижил цалин олгохын тулд судалгаа шинжилгээ хийдэг байх хэрэгтэй. Манай улсын 98 хувийн жижиг дунд аж ахуй нэгж эзэлдэг. Эдгээр байгууллага нь хөдөлмөрийн хөлсний бодлогод захирагдахгүй байна.

Хүний цалин гэдэг хүний амь амьдралтай холбоотой асуудал учир тооцоотой судалгаатай хандаж байхыг уриалж байна. Мөн иргэдийн хуулийн мэдлэг хэт тааруу байгаагаас ажил олгогчидтой тулж чадахгүй хэлсэнээр нь үнэлүүлж байгаа. Уг нь хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрх үүрэг гэж хөдөлмөрийн хуулинд тодорхой заасан. Хуулиа мэдэхгүйгээс хөдөмөрийн мөлжлөгт өртөж байна.