Хөдөлмөрийн үнэлэмжийг бүтээмжээр тодорхойлно
МҮЭХны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.05.22

Хөдөлмөрийн үнэлэмжийг бүтээмжээр тодорхойлно

Монгол хүний үнэлэмж өнөөдөр ямар түвшинд байна бэ? хэмээх асуултанд хариулт авахаар МҮЭХны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

- Хөдөлмөрийн үнэлэмжийг ямар үзүүлэлтээр тогтоодог бэ? гэсэн асуултаар өнөөдрийн ярилцлагаа эхлэе.

Шууд утгаараа тухайн хүн ямар хэмжээний эрч хүч оюуны болон биеийн хүч гаргаад хэдий хэмжээний цалин хөлс авсан бэ гэдгээр л тодорхойлогдоно. Мэдээж хэдэн цаг ажиллаад ямар бүтээл хийв. Хэдэн өмд оёов, хэдэн дэвтэр засав гэдэг бодит бүтээмжээр хөдөлмөрийг үнэлэх ёстой.

Хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгохын тулд сүүлийн хэдэн жил алдагдсан хөдөлмөрийн норм норомчлолыг сэргээх хэрэгтэй.  Ажлын найман цагт хэдэн цамц оёж чадах бэ гэдэг нормыг тогтоогоогүйгээс хийснээр нь бус ерөнхийлөн адилхан цалин өгч байгаа нь тэгш биш зүйл шүү дээ. Тодорхой судалгааны баг гарч нэг цамцыг хэдэн цагийн дотор оёж болох талаар судалгаа хийн дундаж нормыг гаргаж өгсөнөөр тухайн хүний бүтээмжийг дээшлүүлж чадна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эдийн засгийн өсөлттэй байгаа дээрээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

 Өнөөгийн цаг үед ажлын үнэлгээ тодорхой бус, бодит бус байгаа. ҮЭ-ын холбоо тодорхой хэмжээгээр судалгаа хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх боломжтой гэсэн тооцоо гаргасан. Үүнтэй адил хөдөлмөрийн үнэлэмжийг ажилтаны бүтээмжээр тодорхойлох ёстой. Хөдөлмөрийн бүтээмж, норомчлол, хөдөлмөрийн зохион байгуулалт зэргийг амьдрал дээр хэрэгжүүлж байж хөдөлмөрийн үнэлэмж бодитоор зах зээл дээр тогтоно. 

Хөдөлмөрийн үнэлэмжийг дагаад хувь хүний хөгжлийн асуудал сөхөгддөг. Иргэн хүний өөрийгөө хөгжүүлэх, амьдралаа цогцлоох, үр хүүхэддээ анхаарал тавьж, чанартай боловсрол олгох боломж нь өндөр цалин авахаас л тодорхойлогдоно. Хөдөлмөрийн үнэлэмж гэдэг маань өнөөдрийн цалин, насны эцэст тэтгэвэр болж үлдэнэ.

Тийм ч учраас МҮЭХ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Тухайн нэг орны эдийн засгийн өсөлтийг хөдөлмөрийн үнэлэмжээр тодорхойлдог.  Манай улсын ажилтаны дундаж цалин, цалингын доод хэмжээ хэд байгаагаас улсын эдийн засгийн өсөлтийг тооцдог. 

Тэгэхээр уул уурхайн компаниаас олж байгаа ашгаа тэгш хувиарлахад анхаарах хэрэгтэй. Хавтгайрсан тэтгэмжинд өгвөл ашиггүй. Хувьцаа болгож хүн болгонд тараах нь зөв хувиарлалт биш. Тэрний оронд  газрын баялагийг гаргаж ирж байгаа ажилчдын цалинг л нэмэгдүүлэх шаардлагатай.

2004 оноос хойш гурван удаагийн сонгуулиар цалинг  1000 долларт хүргэнэ гэж амлаж байсан. Гэтэл 2004 онд эдийн засгийн өсөлт өнөөдрийнхтэй харьцуулахад доогуур байсан. одоо үүнийг эцэслэх ёстой.  Үүний тулд хамгийн эхлээд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

- Хөдөлмөрийн үнэлэмж, тэр дундаа монгол хүний хөдөлмөрийн хөлс доогуур байгаа нь харагдаж, шүүмжлэгддэг.  Уул уурхайн салбараас жишээ авахад л гадны ажилтанаас хэд дахин бага цалин монголчууд авдаг.

Монгол хүний үнэлэмж хөдөлмөрийн үнэлэмжээр л тодорхойлогдоно. Гадны ажил олгогчид монгол хүний ажлуулахдаа хамгийн эхлээд монгол хүний цалингын хэмжээ хэд байгааг асууж байж хүмүүст цалин өгнө үнэлэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.000 гэхэд гадны ажил олгогчид 10 дахин өндөр цалин өгий буюу сарын сая 400 мянган төгрөг өгөөд хангалттай гэж үздэг. Гэтэл энэ нь тухайн хүний мэргэжлийн ур чадвараас хамаарахгүй цалингын хэмжээ болж байгаагаараа хаалт үүсгэж байгаа юм.

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Манай улсын нарийн мэргэжлийн хүн солонгост нарийн мэргэжлийн хүнээс арай бага цалин авч байхад харин монголд эсэргээрээ гадны ажилтан 5-20 дахин өндөр цалин авдаг. Үүгээр монгол хүний үнэлэмж ямар байгааг харж болно. Монголын төр монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарахгүй бол гадны ямар ч баян хүн улс орон анхаарахгүй. Гадны хүнийг муулах эрх байхгүй.

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг 192 мянган төгрөгөөр барьж байгаа төр өөрөө ичих ёстой.  Аль ч улсад хөдөлмөрийн хөлсийг улс төрөөс ангид эдийн засгийн асуудалтай холбож гаргах ёстой. Улс төр засаглалаа л хийх ёстой. Гэтэл манайд холилдоод байна.

- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянгаас өндөр тогтоох боломж байсан уу? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөхөөр дагаад тэгэмжийн үнэ нэмэгддэг тэгэхээр ажилгүй суух иргэдийн тоо нэмэгдэх вий гэсэн ойлголт байж болох уу?

Тийм юм байгүй. Хөдөлмөр эрхлээгүй хүнд цалин өгөхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжил, ур чадвар шаардахгүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд зориулсан хэмжээ. Харин ч нэмэгдүүлэхгүй бол ажилгүй суух сонирхол үүснэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянгаас өндөр болгох боломж байсан. Гэтэл засгийн газар болон, ажил олгогчдын зүгээс жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа эзэд хохирно гэж үзсэн. Тухайн компаний ажилчидын амьдал дээшлэнэ гэхээсээ илүү компаний үйл ажиллагаа зогсоно гэдэгт санаа зовдог. Нэг хүний ашиг орлого буурах вий гэсэн шалтгаанаар бусад 10 хүний цалин гэр бүлд нь хүрч байгаа эсэхийг бодолцохгүй байна.

Энэ бол шудрага биш хувиарлалт. Ажилчидаа сайн цалинжуулж чадахгүй байгаа бол тухайн компани үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй шүү дээ. Хэдхэн аж ахуй нэгжийг босгохын тулд массыг  чирчихсэн. Харин манай дарга нар үнэтэй машинаар гангарсаар л байна. Гэхдээ энэ байдал одоо өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай.

Ялангуяа ҮЭ-ын холбоо, миний хувийн үзэл бодлоор бол хангалтгүй энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эдийн засгийн өсөлттэй байгаа дээрээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Дараа нь жил жилдээ бага багаар нэмээд зэргэлдээх улсын хэмжээнд очиж болно.

Солонгосын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ манайхаас харьцангүй хямд хэрнээ гурав дахин өндөр цалинтай. Гэтэл өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ханш өндөр, цалин багатай иргэд наад захын хэрэглээнээсээ давж чадахгүй байна.  

- Эдийн засгийн хувьд авч үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд хүртэл өсгөх боломж байгаа бэ?

Сар гаруйн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хэлэлцээр хийсэн тэр үед тавьж байсан санал дээрээ одоо ч бат байгаа. 239.400 төгрөг хүргэх бололцоотой гэсэн судалгаа байсан бүр шаардлага байсан. Өнгөрсөн хоёр жилийн үнийн өсөлт, эдийн азсгийн өсөлт, дундаж цалингын өсөлтийг судлаж гаргасан.

Хэлэлцээрт олонхоор шийддэг учир 192 мянга дээр тогтсон. Гэхдээ засгийн газар болон, ажил олгогчдын анхлан хэлж байсан үнээс харьцангүй өндөр дүн энэ утгаараа ҮЭ илүү амжилттай мэт харагдаж байгаа ч бид сэтгэл дундуур байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхгүй байх асуудлыг оюутны 70 мянган төгрөгтэй л холбосон.

Оюутны 70 мянга нэмэгдэх учир улсын төсөвөөс нэмж болохгүй гэж холбосон. Энэ нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ, оюутан залуусын түвшинд л үнэлсэн хэрэг. Уг нь оюутнууд маань уадахгүй сургууль төгсөнө шүү дээ. Уг нь бол оюутны тэтгэлэг энэ хэвээр байна гэдгийг засгийн газар зоригтой зарлаад гэр бүлийнх нь цалинг нэмж байна гэж ойлгуулах ёстой байсан юм. Энэ бол бололцоотой л зүйл.

- Одоо бол эрх зүйн зохицуулалтын хувьд хоёр жилийн дараа л дахин яригдах уу?

Одоогийн мөрдөж байгаа хуулиар хоёх жилийн дараа өөрчлөгдөх боломжтой юм. Хоёр жилийн хооронд эдийн засгийн өсөлт 20 хувиар өссөн ч нэмэгдэхгүй гэсэн үг. Бид удахгүй эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах талаар санал тавина. Хууль гэдэг хөдөлгөөнгүй юм биш.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ тэтгэмжийн асуудалтай холбож болохгүй гэдгийг хатуу ойлгосон. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яагаад тэтгэмж, тэтгэлэг, хариуцлагын хуультай холбосон бэ гэдэг өөрөө асуудалтай. Эрүүгийн хуулийн зүйл заалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэдэн хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцүү торгууль онооно гэж байдаг.

Энэ бол хөдөлмөр эрхэлж байгаа иргэнээ хариуцлага алдсан нэгэнтэй жишиж байгаа хэрэг. Тиймээс эрх зүйн өөрчлөлт хийгдэх шаардлагатай болоод байна. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа 54 мянган залуус бол цэвэр баялаг бүтээгчид. Гэтэл тэдний тэтгэлэг 45 мянган төгрөг байдаг. Харин их сургуулийнх 70 мянга.

Үүнээс мэргэжлийн ажилтан болох гэж байгаа залуусын тэтгэлэг, хөдөлмөр эрхэлж байгаа иргэний цалин бага байдаг гэж ойлгож болхоор байна. Одоо суралцаж 70 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг залуус хэдэн жилийн дараа ажил хийх үед өндөр цалин хүлээх хэрэггүй л болж байна. Учир нь ажил дээр гараад илүү их зардал гарна шүү дээ.  

Тиймээс л монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг үе шаттайгаар нэмэх хэрэгтэй. Нэмэгдүүлэхийн тулд ҮЭ ажиллах болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болж өссөнөөр салбарын цалингын доод хэмжээг нэмэгдүүлэх хэлэлцээр хийх гэж байна. Барилга, эрүүл мэнд, боловсрол гээд салбарууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлж улсын доод хэмжэээг давж чадвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэх боломж бүрдэнэ.

Манай улс эдийн засгийн баялагаа улам л тэгшбус талруугаа олонхын бус цөөн иргэнд хуваагдаад байна.Зарим аж ахуй нэгжийн нийт ашгийн 20 хувийг цалиндаа зарцуулж  50-60 хувийг ажил олгогчын буюу нэг хүний ашиг болж үлдэх тохиолдол цөөнгүй.

Энэ бол тэгш бус хувиарлалт үүнийг л байхгүй болгохын төлөө дэлхийн томоохон улс орнууд  ажилладаг. Манай улс ч жишээ авах хэрэгтэй. Цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэггүй гэдгийг бид хэлдэг байсан. Одоо цалин нэмэгдээгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ яагаад нэмэгдээд байгааг судлах хэрэгтэй. Өөр хүчин зүйл нөлөөлж байгааг олох ёстой.