
Эмэгтэй гишүүд
2013.05.16
Эмэгтэй гишүүдийн бүлэг баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг баяр хүргэж, цэцэг гардуулан өгсөн байна.
Л.Эрдэнэчимэг даргатай “УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг” нэр дэвшигч Н.Удвалд хандан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх анхны эмэгтэй нэр дэвшигч болсон явдалд баяр хүргэж, амжилт хүсье” гэжээ.