Эмч нарын комисс нэр дэвшигчдийг үзлэгт хамруулж дүгнэлт гаргалаа.
2013.05.14

Нэр дэвшигчдийг эрүүл байна гэж дүгнэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан эмч нарын комисс нэр дэвшигчдийг үзлэгт хамруулж дүгнэлт гаргах ёстой. Өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан дээрх комисс өчигдөр нэр дэвшигчдийг үзлэгт хамруулжээ.

Улмаар нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар нь мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтгүй, эрүүл байна гэсэн дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн байна.