Х.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг буруутай болохыг тогтоожээ.
2013.05.13

СЕХ шийдвэрээ гаргах хэрэгтэй

Сонгуулийн хууль зөрчсөн талаарх мэдээллийг холбогдох албаныханд мэдэгдсэн иргэдэд урамшууллыг нь олгосон болохоор Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар буруутай гэдэг нь тодорхой болж байна.

Энэ тохиолдолд Увс аймгаас нэр дэвшин 30-аас дээш хувийн санал авсан Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар болоод УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Шүүх шийдвэрээ гаргаад сонгогчдын саналыг худалдаж авсан байна. Мянга гаруй айлд очиж нэг айлд 100 мянган төгрөг тараагаад үүнийгээ танай байрыг ухуулах байр болголоо гэх нэрийдлээр саналыг худалдаж авсан гэдгийг нь тогтоолоо. 

Санал худалдаж авсан нь тогтоогдсон тул шударгаар мэдээлсэн иргэдэд 100 мянган төгрөгийг сая төгрөг болгож өгчээ.

Санал худалдаж авсан нь тогтоогдсон учраас хуулийн заалтын дагуу 100 мянган төгрөгийг шударгаар мэдээлсэн иргэдэд сая төгрөг болгож өгсөн. Сонгогчдын саналыг худалдаж авсан нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасагдах хэмжээний хариуцлагатай.

Буруутай үйл ажиллагаа явуулсан тэр хүмүүсийн өмнөөс төсвийн мөнгөнөөс СЕХ арав дахин үржүүлж мөнгө төлвөл шударга биш. СЕХ саналыг нь худалдаж авсан хүмүүс биш ард иргэдээс хуулийн дагуу сонгогдсон хүмүүс УИХ-д орох ёстой гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй.