Г.Уянга: Хүүхэд тамлаж, ээжид нь дарамт үзүүлэх Вышинскийн аргыг сэргээх нь гэж хардаж байна
2016.03.23

Г.Уянга: Хүүхэд тамлаж, ээжид нь дарамт үзүүлэх Вышинскийн аргыг сэргээх нь гэж хардаж байна

Ойрын өдрүүдэд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хоёр гишүүн намаасаа гарч байгаа болон УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах эмэгтэйг саатуулсан гэх зэрэг олны анхаарлыг татсан хэргүүд гараад байгаа. Эдгээр асуудалтай холбогдуулан Г.Уянга гишүүнтэй ярилцлаа. 

Та сүүлийн үед тун олны анхааралд байна. Таны эвслээс гарсан шийдвэр олон ч хүний анхаарлыг татлаа. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-“Шударга ёс” эвслийн суурь нь “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөр. Манай эвслийн  нэр нь хүртэл “Шударга ёс”. Эвслээ хувьсгалт хөтөлбөртөө үнэнч, шударга ёс  нэрэндээ эзэн байлгахын төлөө боломжоороо ажилласан. Санал нийлэхгүй байр сууриа томоохон асуудлууд дээр эвсэл дотроо ярьж хэлэхийн сацуу олон нийтэд ч нээлттэй илэрхийлж байсан. Тиймээс энэ үйлдлээ цочир үйлдэл гэж бодохгүй байна.  

-Эвслийн бүлэгт гурван жил харьяалагдаад сонгуулийн өмнөхөн ийм шийдвэр гаргахаар хүмүүс олон янзаар таамаглах нь гарцаагүй. Таны улс төрийн карьер цаашид бие даагчийн байр сууринаас үргэлжилнэ гэж ойлгож болох уу?

-Бие даагчаар сонгуульд орох хэзээд нээлттэй байгаа. Энэ боломжийг сайжруулах гэж л ажиллана.  

-Намын гишүүд, тойргийн тань сонгогчид таны энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав? 

-Намынхандаа хэлсэн байсан. Намын нөхөд, дараагийн алхмаа бодож ярилцах хэрэгтэй гэж байсан. Дөнгөж өчигдөр шийдвэр гарсан, сонгогчидтойгоо уулзаж, байр суурийг нь сонсож амжаагүй л байна. Утсаар ярьсан, мессеж бичсэнээс харвал дэмжиж байгаа нь хамаагүй олонхи байна. Манай сонгогчдын тухайд Уянга үзэл бодол, зарчим, байр сууриндаа үнэнч байх нь чухал болохоос аль нэг хүчнийх байна уу, бие даасан байна уу гэдэг нь тийм ч ач холбогдолтой зүйл биш байх.

-МАХН болон МҮАН-ын даргын мэдэгдэлд Л.Цог гишүүн та хоёрыг “жудаггүй зан гаргалаа” гэсэн байсан? 

-Таван хувьсгал хөтөлбөрөө умартаж, шударга ёсыг уландаа гишгэх нь жудагтай зан байсан юм болов уу. 

-“Шударга ёс” эвсэлд гэрэл гэгээтэй зүйл байгаагүй гэж үү, өнгөрсөн хугацаанд?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн том, бодитой бүтээн байгуулалт эрчим хүчний салбарт хийгдсэн. Энэ салбарыг эвслийн сайд, МҮАН-ын гишүүн М.Сономпил гардан удирдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг урагш ахиулахад Л.Цог гишүүн, эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гишүүн томоохон үүрэг гүйцэтгэлээ. Монгол  орны хөгжлийн урт хугацааны бодлого батлах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлахад бүлгийн дарга голлох үүрэгтэй оролцсон. Баялгийн шударга хуваарилалтыг бий болгох, уул уурхайн баялгаасаа иргэд шударгаар хүртэх чиглэлд байнга анхаарал тавьж байсан гишүүд эвсэлд цөөн боловч бий. Хувь хүн бүхэнд яривал сайн зүйлс бий. Би эвсэл гэдэг субъектээр нь яриад байгаа хэрэг л дээ. Манайхан дүгнэхдээ, “Шударга ёс”эвслийн гол үүрэг АН-ын засгийг тогтвортой ажиллахад шийдвэрлэх үүрэгтэй байлаа гэдэг. 

-Одоо эвсэл задарч, цаашлаад Засгийн газрын асуудал хөндөгдөх юм биш үү? Хоёр намын даргын мэдэгдлээс тийм өнгө аяс анзаарагдсан?

-Харин дарга нар яагаад гар хөлийн үсэгтэй, тийм сүрхий мэдэгдэл гаргасныг жаахан гайхсан. Л.Цог гишүүн бид хоёр эвслээс гарснаар юу ч өөрчлөгдөхгүй. Эвсэл найман гишүүнтэй хэвээр үлдэнэ. Засгийн газрын тогтвортой байдалд эвсэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Дарга нарын маань хардаад, айгаад байгаачлан хэн нэгэнтэй нийлж хуйвалдаад том төлөвлөгөө энэ тэр зохиосон юмгүй, зүгээр л хоёр хүн сонголтоо л хийлээ. Бид хоёр одоогийн парламентын хүчний харьцаанд өөрчлөлт оруулах ямар нэг хөдөлгөөн хийхгүй. Тэгэхээр тайван байж болно. Харин яагаад хоёр гишүүн эвслийг орхих болов гэдэг дүгнэлтийг эвсэл хийж, өөр хоорондоо ярилцах ёстой. Эвсэл юун дээр алдав, 11 гишүүн найм болтлоо цөөрсний шалтгаанд зөв дүгнэлт өгөх ёстой байх. 

-Та МҮАН-аас гарах уу?

-Одоогоор намдаа хэвээр байна. Эвслээс гарсан нь намын байр суурьтай сүрхий зөрчилдсөн гэж бодохгүй байна. МҮАН-ын удирдах зөвлөл сарын өмнө “Шударга ёс” эвслийг энэ хэвээр нь хадгалж, 2016 оны сонгуульд орох боломжгүй гэж шийдсэн. Эвсэл энэ хэвээр сонгуульд орохгүй. 

-МАН МАХН-ын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Энэ хоёр намын нэгдлийг та юу гэж хардаг вэ?

-Ижил төстэй намууд, үзэл санааны суурь ижил намууд нэгдэж нийлэх нь буруу биш гэж үздэг. 

Ер нь хууль, дүрэм журмыг эргэн харах шаардлагатай юм байна. Ял авсан бүсгүй бага насны хүүхэдтэй бол ялыг хойшлуулдаг. Гэтэл тэр эмэгтэй гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байна шүү дээ. Ийм байхад эх хүүхдийг хагацааж, хөхүүл хүүхдийг хоолгүй байлгах замаар хүүхэд тамлаж, ээжид нь дарамт үзүүлэх Вышинскийн аргыг сэргээн хэрэглэж байгаа юм биш биз гэх хар төрлөө. Үүнийг хуулиар биш журмаар зохицуулдаг юм байна. Журмыг нь эргэн харж, дахин нялх нойтон хүүхэдтэй бүсгүй хүнд таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч байх талаар нягталмаар юм байна.

-Та өчигдөр Х.Баттулга гишүүний туслах бүсгүйн ар гэрийнхэнтэй уулзаж, нялх үрийг ээжтэй нь уулзах талаар асуудал хөндлөө. Үр дүн гарав уу? 

-Өнөөдөр /өчигдөр/ цагдаа­гийн байгууллагаас хүүхдийг ээжтэй нь уулзуулахаар болсон талаар мэдээлсэн байна. Яг уулзуулж, хүүхдийг хөхүүлсэн эсэхийг тодруулаад сууж  байна. Ер нь хууль, дүрэм журмыг эргэн харах шаардлагатай юм байна. Ял авсан бүсгүй бага насны хүүхэдтэй бол ялыг хойшлуулдаг. Гэтэл тэр эмэгтэй гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байна шүү дээ. Ийм байхад эх хүүхдийг хагацааж, хөхүүл хүүхдийг хоолгүй байлгах замаар хүүхэд тамлаж, ээжид нь дарамт үзүүлэх Вышинскийн аргыг сэргээн хэрэглэж байгаа юм биш биз гэх хар төрлөө. Үүнийг хуулиар биш журмаар зохицуулдаг юм байна. Журмыг нь эргэн харж, дахин нялх нойтон хүүхэдтэй бүсгүй хүнд таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч байх талаар нягталмаар юм байна. 

-Бүсгүй хүний хувьд таны хийсэн энэ үйлдэлд олон хүн талархлаа. Ер нь сүүлийн үед эрчүүдийн улс төрийн хатуу тоглоомын золиос нь эмэгтэй хүмүүс болж байна. Энэ талаар эмэгтэй гишүүд маань дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон байх? 

-Эмэгтэйчүүдийн бүлгийн дарга мэдэгдэл гаргасан. Бид мэдэгдэл гаргаад зогсохгүй, дахин ийм хүнлэг бус асуудал гаргахгүй байх талаар анхаарч ажиллана. Үүнийг зохицуулдаг хууль, дүрэм, журмуудыг татаж үзнэ. Үнэндээ хүүгийн ээжийг цагдан шалгаж байгаа хэргийн талаар би мэдэхгүй юм. Гэмт хэргээ шалгадаг хууль журмынхаа дагуу зохих байгууллагууд нь үүргээ гүйцэтгэж байгаа биз. Тэр хэсэг рүү би огт өнгийгөөгүй, өнгийх ч шаардлагагүй байх. Харин ганцхан ойтой нялх амьтныг хэлмэгдүүлж, хоолгүй хорьж байгаа асуудалд хэрхэвч чимээгүй байж болохгүй. Дахин ийм зүйл гаргуулахгүйн төлөө ажиллана. 

-Ямар ч байсан хүүхдийг цаг алдалгүй хооллож, хөхийг нь хөхүүлэх ёстой. Нэг ойтой хүүхэд давхар шийтгэсэн хариуцлагагүй алдааг засаад  зогсохгүй зохих шатанд нь арга хэмжээ авах ёстой. Хуульзүйн сайд энэ талаар нухацтай ажиллах байх гэж найдаж байна. Энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа хүний нэг нь Хуульзүйн сайд Д.Дорлигжав. 

ЦЕГ-ын дарга Р.Чингис тэр эмэгтэйг суллахыг үүрэгдсэн гэсэн. Тэр талаар шийдвэр гарав уу. Танд хариу хэлэв үү? 

-Би цагдаагийн мэдээллийг сая  харлаа. Хүүгийн эцэгтэй холбогдсон, өнөөдөр эхнэр­тэйгээ уулзсан гэж байна. Харин хүү ханиадтай, халуунтай байгаа тул гэрээс нь гаргаж, Ганц худаг руу авч яваагүй байна. Маргааш уулзуулах эсэхийг мэдэхгүй гэж хүүгийн эцэг хэллээ. 

Цагдаагийн даргад ийм худлаа мэдээлэл өгсөн цагдаагийн албан хаагчидтай хариуцлага ярих уу. Яагаад ой гарантай хүүхдийг нуух шалтгаан байсныг та тодруулав уу? 

-Ямар ч байсан хүүхдийг цаг алдалгүй хооллож, хөхийг нь хөхүүлэх ёстой. Нэг ойтой хүүхэд давхар шийтгэсэн хариуцлагагүй алдааг засаад  зогсохгүй зохих шатанд нь арга хэмжээ авах ёстой. Хуульзүйн сайд энэ талаар нухацтай ажиллах байх гэж найдаж байна. Энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа хүний нэг нь Хуульзүйн сайд Д.Дорлигжав.  

-Таныг ч гэсэн төрөөд удаагүй байхад баривчилж байсан. Хууль хүчний байгууллага маань хүнлэг байх, хуульд захирагдах гэдгээ мартчихсан юм шиг санагдах юм. Хуульдаа ийм зүйл байдаг юм уу? 

-Монгол Улсын бүх хуулийн эцэг хууль, бидний байгуулах гээд байгаа нийгмийн суурь зарчим нь хүнлэг байх. Үндсэн хуульд “...эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхаглсан. Гэтэд бодит байдал ийм л байна. Таван жилийн өмөн намайг бага хүүгээ төрүүлээд хэдхэн хонож байхад цагдаа нар гэрт дайран орж ирж баривчилж авч явахыг завдаж байсан. Дараа нь төд удалгүй гэрийн гаднаас машинаар хулгайлан авч явж байсан. Энэ бүхэн ихээхэн зэрлэг үйлдэл л дээ. Юу ч боллоо гэсэн нялх хүүхдийг л хамт шийтгэж, хоолгүй олон хонуулж болохгүй шүү дээ. Энэ бол ямар ч хуульд үл захирагдах хүнлэг ёс. Би үүнийг л шаардаж байна.  

-Хуульзүйн сайдын эрх үүрэг юу юм бэ. Тантай ярьж байгаа өнгөнөөс харахад энэ бүхний өмнө хүчгүйдэж байгаа юм шиг санагдсан. Хэлмэгдүүлэлт шат шатанд байгааг энэ хэрэг харууллаа гэж нийгэм үзэж байна? 

-Хуульзүйн сайд сайн хүчин чармайлт тавьж байгаа. Сайдын ярианаас ерөнхийдөө системийнхээ завхралын нэг хэсгийг олж харсан байх. Сайдын тухайд бяцхан хүүг шийтгэж байгаа дээрх хүнлэг бус алдааг залруулахаас гадна хэрхэн хариуцлага ярьж, яаж системээр нь асуудалд хандах вэ гэдэг талаар санаа зовж байгаа нь ярианаас нь анзаарагдсан. Энэ тал дээр түлхүү ажиллаасай гэж хүсч байна.