Цэц Д.Арвин гишүүнийг хууль зөрчөөгүй гэж үзлээ
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцлээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцууллаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд хандан УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй байхад Сонгуулийн ерөнхий хорооноос Д.Арвиныг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан нь хууль зөрчсөн тухай мэдээлэл ирүүлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэхүү тогтоол нь хууль зөрчөөгүй байна хэмээн үзсэн байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирц гэдгийг юу гэж ойлгож байгаа болон 28 гэдэг нь бүх нийтийн санал мөн үү гэдгийг асуулаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар сонгуульд бүх нийтээр оролцож байгаа учраас 28 хувийн санал авахад бүх нийтийн оролцоотой хэмээн үзнэ. Мөн дахин санал хураалтад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь ялах хуультай хэмээн хариуллаа.
О.Баасанхүү: