Д.Арвин: Эргээд залгая
2010.11.18

Д.Арвин: Эргээд залгая

Нийгмийн боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  дарга Д.Арвин хуралдааны үеэр Д.Очирбат гишүүн рүү “эргэж залгахаар” болов. Д.Очирбат гишүүнийг эзгүйд оруулсан санал нь дэмжлэг авч чадалгүй уначихаж. Тэгээд үүнийг яагаад ингэж шийдэв гэж байнгын хорооны дарга Д.Арвингаас тодруулахад олон гишүүний ярианд сандрахдаа “за хүлээж  бай. Эргээд залгая” гэв. Үүнийг сонссоод танхим нэг хэсэгтээ л инээд шуугиан болсон юм.

Учир нь, тус байнгын хороонд харъяалагдах асуудал хэлэлцэхэд гишүүд засгийн газрын сайд нар алга, асууж тодруулмаар байна гэхчлэн улиг болсон сэдвээрээ маргаж, багагүй стресстэй байв. Д.Арвин дарга “эргээд залгасны” хүчинд Д.Очирбат гишүүн унасан саналаа дахин оруулж, гишүүнээр дэмжүүлж чадлаа. Тэрээр эмнэлгийн ховордсон мэргэжилтнүүдийг бэлтгэх болон дэмжихэд ирэх оны төсөвт 8,3 тэрбум төгрөг тусгуулахаар санал оруулсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.