Хөдөлмөрийн хүний төлөө медалиар 10 хүнийг шагналаа
МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар ард иргэдийн төлөө хүч хөдөлмөрөө дайчлан, олон жил идэвх зүтгэлтэй ажилласан нэр бүхий 10 хүнийг Хөдөлмөрийн хүний төлөө медалиар шагналаа. Энэхүү медаль нь МҮЭХ-ны дээд шагнал бөгөөд цалин цагаан мөнгөөр урладаг ажээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсаихан, Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга САзжаргал, Төв аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Оюун, МҮЭ-ийн ахмад ажйлтан Д.Дондов, Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүул ахуйн хэлтсийн дарга СДавааням, МҮЭСТО-ы дэд захирал Ц.Мөнхбаяр, Увс аймгийн "Жаргалант" эмнэлгийн ерөнхий эмч Ч.Алтанхүү нар Хөдөлмөрийн хүний төлөө медалийн эзэд болов.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ХАБЭА-н хэлтсийн дарга СДавааням 'Уул уурхайн үйлдвэрлэл нь эрсдэл өндөртэй салбар. Тиймээс ажилтан, ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндэд ихээхэн анхаарч ажилладаг. Монголдоо анх удаа олон улсын стандарт болох хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхуү ажлыг хамт олон минь үнэлж, ийнхүү эрхэм хүндэт шагналын эзэн болсондоо баяртай байна. Цаашдаа хүмүүний төлөө ихийг хийх болно" хэмээв.