2012.10.04
ҮХАА-н сайд Х.Баттулгад НҮБ-аас шагнал гардууллаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Грациано Да Силва 2012 оны 10 дугаар сарын 04-05-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Ноён Грациано Да Силва Ерөнхийлөгч, Шадар сайд нарт бараалхахын зэрэгцээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзан хэлэлцээр хийлээ. Энэ үеэр ҮХАА-н сайд Х.Баттулгад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Грациано Да Силва Дэлхийн хүнсний хангамжид оруулсан хувь нэмрийг үнэлж НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсын Засгийн газрыг шагнаж байгаа мөнгөн медалийг гардуулав.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.