“Алтан сарнай” Д.Оюунхоролыг онцолжээ
Жендерийн мэдрэмжтэй арга хэмжээ боллоо
Тухайлбал, шинжлэх ухааны салбарт 28 насандаа Герман улсад докторын зэрэг хамгаалсан, МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг санаачлагч, МУИС-ийн МТС-ийн захирал Ч.Лодойравсал, соёл урлагийн салбарт ”Премьер Министр” хамтлагийн ахлагч Б.Амархүү, Дэлхийн Монгол хүнээр JCI байгууллагын дэд ерөнхийлөгч Ө.Батбаяр нарыг шалгаруулсан байна. Мөн спортын салбарын шилдгээр оюуны спортоор Монголын нэрийг дэлхийд гайхуулсан Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг тодруулсан.
Харин оны улс төр, нийгмийн онцлох хүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаруулсан нь энэ удаагийн УИХ-д эмэгтэйчүүд хүч төрөн орж ирсний бас нэгэн илэрхийлэл болжээ.
Д.Оюунхорол гишүүний хувьд үнэхээр ч шинэ парламентад цөөнх болсон намд харьяалагдаж байгаагаас үл хамааран үйл хэрэгтээ цэгц шулуун хандаж, намынхаа гишүүдийг манлайлж чадсан гэдгийг ёслолын үеэр онцолжээ.
Түүнчлэн тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудал ч “Алтан сарнай” наадмыг тойрсонгүй. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ одоо болтол нэрлээгүй байгаа гэх МАН-ын гишүүд энэ үеэр Д.Оюунхорол гишүүнийг “Үзээд алдахад болохгүй нь юу байхав” гэдгийг ч хэлжээ. Учир нь дөнгөж саяхан БНСУ анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгосон юм.
Ямартай ч энэ удаагийн “Алтан сарнай” залуусын оролцоог хангасан, басхүү жендерийн мэдрэмжтэй арга хэмжээ болжээ.