Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдад шагнал гардууллаа
Усан луу жилд 45 улсын сайн мал­чин, 18 тэргүү­ний тариа­ланч хамт олон шалгарчээ.
2013.01.28

Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдад шагнал гардууллаа

Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэр­гүүний тариаланч, хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламж­лалтай. Уг нь өмнөх жилүүдэд энэ шагналыг УИХ-ын гишүүд малчид тариаланчдад гэрт нь хүргэж өгч, багагүй пиар хийдэг байлаа. Харин энэ жил шилдэг малчин тариачдыг хотод авчран шагнал гардуулж байгаагаараа онцлог юм. Усан луу жилд 45 улсын сайн мал­чин, 18 тэргүү­ний тариа­ланч хамт олон шалгарчээ. Тэдэнд Ерөнхий сайд Н.Алтан­хуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санж­мятав нар улсын сайн малчин, тэргүүний тариаланчийн шагналыг гардууллаа.  Мөн тэргүүний тариа­ланчдад энгэрийн тэмдэг, өргөмжлөл, тариан тү­рүү­ний дүрстэй дурсгалын зүйл, хадагтай мөнгөн аяга зэргийг гардуулав.

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг "Улсын сайн малчин, тэргүүний тариаланчид ажил амьдралын арвин баялаг туршлагатай. Тиймээс та бүхний туршлага, мэдлэгийг олон тү­мэнд хүргэе, ямар арга барилаар, хэрхэн хичээл зүтгэл гаргаж, ийм өндөр амжилтад хүрсэн түүхээс иргэддээ сонсгоё гэж Улаан­баатарт урьж, Төрийн ордонд шагналыг тань гардуулж байна" гээд "Малчин, тариаланч гэдэг бол мал малладаг, ногоо тарьдаг хүмүүс биш. Мал аж ахуй, газар тариа­лангийн салбарын өргөн мэдлэг, арга ухаантай, бизнесийн сүйхээтэй, хө­дөл­мөрч  хүмүүс" гэдгийг онцоллоо. 

Тодруулбал, улсын сайн мал­чинд энгэрийн тэмдэг, өргөмжлөл, таван хошуу малын дүрстэй дурс­галын зүйл, хадагтай мөн­гөн аяга зэргийг дурсга­сан.

Цаашид ганц хоёроо­роо ажиллаж, амьдрах биш айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг шиг бие биеэ тү­шиж, хоршоолж ажиллан улам их амжилт гаргахыг хүссэн. Улсын сайн малчин, тэргүүний тариа­ланч­дын туршлагыг сонсч ном гаргах ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцаж байгаа аж. Усан луу жилд улсын сайн малч­наар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын О.Ван­данцэрэн, Эр­дэнэ­булган сумын Б.Пүрэвжав, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Б.Талгат, Алтанцөгц сумын Ж.Аман­бек, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Ц.Бавуу­дорж, Галуут сумын Л.Баатарцогт, Жарга­лант сумын У.Мэндбаяр, Булган аймгийн Да­шин­­чилэн су­мын Д.Лав­мэдэх, Могод сумын Н.Чулуун­баатар, Сай­хан сумын Ш.Дам­динсүрэн, Говь-Алтай айм­гийн Дарви сумын С.Дүйн­цэн­сүрэн, Тон­хил сумын С.Даваажав, Говь­сүм­бэр аймгийн Сүмбэр сумын Ж.Хүрэл­баатар,  Дорноговь айм­гийн Дэл­гэрэх сумын Д.Бадгар, Сайхан­дулаан сумын Д.Чулуунбат, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Х.Басан, Дорнод аймгийн Баяндун сумын Б.Бал­дорж, Дундговь айм­гийн Сайн­цагаан сумын Ү.Чимид-Очир, Адаа­цаг сумын Г.Бүдсүрэн нар шалгар­сан. Мөн Завхан айм­гийн Эрдэнэ­хайрхан сумын Б.Энх-Амгалан, Ургамал сумын Б.Шаг­дар­жав, Сант­маргац сумын Ж.Чой­жил­жав, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д.Бат-Очир, Өвөр­хангай аймгийн Бүрд сумын Л.Цэдэн­­балжир, Бүрд сумын Г. Золжаргал, Бат-Өлзий сумын Н.Тө­мөр­бат, Өмнөговь аймгийн Булган сумын Ч.Одбаяр, Сүх­баатар айм­гийн Баяндэлгэр сумын С.Хүрэл­-Эрдэнэ, Асгат сумын Ц.Буджав, Халзан сумын Ж.Мөнх­сүрэн, Сэ­лэн­гэ аймгийн Баянгол сумын Л.Бат­ням, Төв аймгийн Цээл сумын Н.Мөнхтөр, Баяндэлгэр су­мын С.Зул, Сэргэлэн сумын Ж.Мон­хор, Увс аймгийн Хяр­гас сумын Ц.Цэн­дээ, Тэс сумын Г.Дорж, Зүүн­говь сумын Т. Төгс­жаргал, Ховд аймгийн Чандмань сумын Д.Даш­ням, Дуут сумын Б.Ам­га­ланбаяр, Зэрэг сумын Д.Сүх­бат, Хөвсгөл аймгийн Төмөр­булаг сумын С.Да­ваа­ням, Шинэ-Идэр сумын Л.Ша­рав­дорж, Баян­зүрх сумын П.Мяг­мар­жав, Хэнтий айм­гийн Баян-Овоо сумын Ю.Чу­луун, Жар­галтхаан сумын Н.Баатардагва нар Улсын сайн малч­ны шагналаа гардаж авлаа. 

Ерөн­хий сайд Н.Алтан­хуяг тэргүүний малчин, тариаланчдаас хүсээд Төв аймгийн Аргалант сумын 12 айлын 40 гаруй хүн хоршоо байгуулан амжилт гаргаж байгааг дурдсан юм.

Харин улсын тэргүүний ферме­рээр Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Сосор, тэргүүний малчдын бүлгээр Төв аймгийн Аргалант су­мын хоёрдугаар багийн "Бяцхан" малчдын бүлэг, тэрүүний тариа­ланч хамт олноор Баян-Өлгий аймгийн Сагсай сумын "Көкөнис" хоршоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын "ИНТОСЭ", Сэлэнгэ айм­гийн Хүдэр сумын "Ургац хүдэр", Цагаан­нуур сумын "Сэлэнгэ та­риа", Түшиг сумын "Бооцын тариа", Сант сумын "Монгол газар шим", Орхонтуул сумын "Суварган та­мир", Төв айм­гийн Жаргалант сумын "Хад хөшиг", Сүмбэр сумын "Таван-Эрдэнэ групп", Хэнтий айм­гийн Өмнөдэлгэр сумын "Өндөр­хаан" зэрэг компа­ниуд шал­гарчээ. 

Мөн Улсын тэргүүний тариан­ланчаар Архангай аймгийн Эр­дэнэ­булган сумын С.Янжинлхам, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын М.Музикан, Булган аймгийн Сэлэнгэ сумын Б.Бадрах, Говь-Алтай айм­гийн Шарга сумын Д.Цогт-Очир, Дархан-Уул аймгийн Орхон сумын Ш.Банди, Орхон сумын Д. Доржбат, Дорнод аймгийн Баяндун сумын А.Өлзийсайхан, Орхон аймгийн Жаргалант сумын Д.Хуяг, Өвөр­хангай аймгийн На­рийн­тээл сумын Д.Батзориг, Сэ­лэн­­гэ аймгийн Ца­гаан­­­нуур сумын Н.Хишигсүрэн, Төв аймгийн Бор­нуур сумын Д.Очир­­хүү, Жаргалант сумын Л.Бүрэнхишиг, Ж.Баатар­сүрэн, Увс аймгийн Та­риалан сумын Ө.Агваан­дорж, Хөвс­гөл аймгийн Мөрөн сумын Л.Саран­туяа, Тосонцэнгэл сумын П.Баяр­магнай, Ховд аймгийн Ховд сумын Б.Адилхан, Жаргалант сумын Ш.Ил­­кен нарыг тус тус шал­гаруул­сан юм.