УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин
2013.01.12

Адчилсан намынхан энэ төрийн бүх албыг авахаар улайрч байна

Хуулиараа бол олонхи болсон нь засаглалаа байгуулж, Нийслэлийн Засаг дарга томилох ёстой шүү дээ. Нийслэлийн Засаг дарга нэг удаа буцааж болно, хоёр дахь дээр нь шууд батламжлах ёстой.
Олонхиос санал болгосон хүнийг батламжлахгүй гэж сүрдүүлсээр байгаад л Засаг даргаа өөрийнхөө талд авсан байх. Ер нь, тийм л байдлаар хандаж байгаа шүү дээ. Тэрийг бид дүүргийн хэмжээнд мэдэхгүй байна. Хууль зөрчигдсөн гэдгийг л мэдэж байна.
Ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй, нулимж байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа Монгол Улсад ардчилал байхгүй болж байна. Ардчилал гэж хамгийн их ярьдаг хүмүүс багаа хуулж хаяж байна. Зөвхөн ардчилсан намынхан л энэ төрийн албыг авахаар улайрч байна.